996 Замын төгсгөл хэсгийг хэрхэн сайтар дагах вэ?

I

Чи илүү их зовлон зүдгүүр туулна гэх

эдгээр үг хэлэгдсэн гэдгийг санаарай.


Төгс болгуулах нь энгийн, амар биш.

Итгэл чинь ядаж л Иовынх шиг байх ёстой.

Ирээдүйн шалгалт чинь Иовынхоос их байж,

чи урт хугацааны гэсгээлт туулсаар байх ёстой.

Хэв чанараа дээрдүүлж чадахгүй бол,

ойлгох чадвар чинь дутуу дулимаг байвал,

хэтэрхий бага мэдлэгтэй бол

тэр үед чамд ямар ч гэрчлэл байхгүй.


Чи зугаа болно, Сатаны тоглоом болно.

Үзэгдлийг одоо хадгалж чадахгүй бол

чи ямар ч байр суурьгүй, хөсөр хаягдах болно.


II

Замд алхахад амар хэсэг гэж үгүй,

тиймээс үүнийг бүү хөнгөнөөр авч үзээрэй.

Үүнийг сайтар бодож, өөрийгөө бэлд,

ингэснээр чи замын төгсгөлд зөв алхаж чадна.

Үл тоож болохгүй. Энэ бол бүгдийн зам,

бүгд алхах ёстой зам билээ.

Бурханы үгийг дэмий гэж бүү бод.

Цаг нь ирэхэд чи энэ бүхнийг ашиглана.


Өөрийгээ зэвсэглэ, өөрийн замыг бэлд.

Хэрхэн бат зогсох вэ гэж зовни.

Ирээдүйд бэлэн бай, бүү ховдог, залхуу бай!


III

Хэрэгтэй бүхнээ олж авахын тулд

цагаа зөв ашигла.

Чамд ойлгуулахын тулд Бурхан бүгдийг өгдөг.

Илүү их зовлон зүдгүүр туулснаар

бүх хүн дотроо жинхэнэ ойлголтод хүрнэ.


Эдгээр нь ажлын алхмууд.

Өнөөгийн үзэгдлийг ойлгож,

биеийн хэмжээтэй болбол

чи юунд ч цочирдохгүй,

бүгдийг нь тэсвэрлэж чадна.


IV

Бурхан ажлын энэ сүүлийн алхмыг гүйцээн,

эцсийн үгээ айлдаж дууссаны дараа

хүмүүс өөрсдийн замаар явах хэрэгтэй болно.

Энэ нь өмнө айлдсан үгийг биелүүлнэ:


Хүн бүрд өгөх үүрэг Ариун Сүнсэнд байдаг,

хүн нэг бүр дээр хийх ажил бас байдаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 995 Чи өнөөдрийн ивээлээ нандигнах ёстой

Дараах: 997 Бурхан хоньчныг цохих үед

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх