508 Төгс болгуулахын тулд үнэнийг хэрэгжүүлэхэд анхаар

I

Чи гэнэн, нээлттэй, өөрийгөө мэддэг,

үнэнийг хэрэгжүүлдэг бол

Бурхан чамайг гарцаагүй ерөөнө,

сул дорой, сөрөг байх үед чинь

Тэр чамайг хоёр дахин гэгээрүүлж,

өөрийгөө илүү гүн танин мэдэж,

өөртөө илүү их гэмшин,

хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлэхэд тусална.

Ийм маягаар л зүрх сэтгэл чинь

тайван, амгалан байж чадна.


Бурхан чамайг төгс болгож, гэгээрүүлэхдээ

хүсүүштэй хэсгийг чинь ашиглан

чамайг хэрэгжүүлэх замтай болгож,

бүх сөрөг зүйлээс салган,

сүнсийг чинь чөлөөлж, Өөрийг нь

илүү хайрлах чадвартай болгодог.

Ийм маягаар чи Сатаны завхралыг хаяж чадна.


II

Хэрэгжүүлэлтдээ анхаарч, Бурханыг мэдэх,

өөрийгөө мэдэхэд анхаардаг хүн

Бурханы ажил, удирдамж, гэгээрлийг

үргэлж хүлээн авч чадах болно.

Ийм хүний оюун санаа сөрөг байдалд

байж болох ч мөс чанар эсвэл

Бурханы үгийн гэгээрлээс үүдэн

байдлыг даруй өөрчилж чаддаг.


Өөрийн бодит байдал,

Бүтээгчийн зан чанар болон

ажлыг нь мэддэг болох үедээ

хүний зан чанар өөрчлөгддөг.

Өөрийгөө нээж, таних хүсэлтэй хүн

үнэнийг хэрэгжүүлж чадна.

Тэд их ч бай, бага ч бай Бурханыг

ойлгож, Бурханд үнэнч байдаг.

Энэ бол Бурханы зөвт байдал,

тэдний олж авдаг зүйл.


Бурхан чамайг төгс болгож, гэгээрүүлэхдээ

хүсүүштэй хэсгийг чинь ашиглан

чамайг хэрэгжүүлэх замтай болгож,

бүх сөрөг зүйлээс салган,

сүнсийг чинь чөлөөлж, Өөрийг нь

илүү хайрлах чадвартай болгодог.

Ийм маягаар чи Сатаны завхралыг хаяж чадна.


III

Бурханы талаар мэдлэгтэй хүн

үндэс суурьтай, үзэгдэлтэй нэгэн юм.

Тэд Бурханы махбод, ажил,

үгийн талаар итгэлтэй байдаг.

Бурхан хэрхэн ажиллаж, ярьж,

бусад хүмүүс яаж ч үймүүлсэн бай,

тэд байрандаа бат зогсож,

Бурханыг гэрчилж чадна.


Бурхан чамайг төгс болгож, гэгээрүүлэхдээ

хүсүүштэй хэсгийг чинь ашиглан

чамайг хэрэгжүүлэх замтай болгож,

бүх сөрөг зүйлээс салган,

сүнсийг чинь чөлөөлж, Өөрийг нь

илүү хайрлах чадвартай болгодог.

Ийм маягаар чи Сатаны завхралыг хаяж чадна.


Хүн Бурханы талаар хэдий мэдлэгтэй байна,

төдий чинээ ойлгосон үнэнээ хэрэгжүүлж чадна.

Тэд Бурханы үгийг үргэлж хэрэгжүүлдэг тул

Бурханыг илүү мэдэж,

үүрд мөнх гэрчлэлд зогсохыг хүсдэг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 507 Бодит байдлыг амьдран харуулснаар л чи гэрчлэл хийж чадна

Дараах: 509 Бурханы олж авсан хүмүүс бодит байдлыг эзэмшдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх