Махан бие хүрэх газрыг чинь сүйрүүлж чадна
I
Хэрвээ хүмүүс хүний амьдралын зөв замыг мөн түүнчлэн хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилгыг үнэхээр бүрэн ойлгодог байсан бол тэд тус тусын ирээдүй болон заяа тавиланг зүрх сэтгэлдээ эрдэнэ мэт хадгалахгүй байх байсан юм. Тэд нар гахай, нохойноос долоон дор эцэг эхдээ үйлчлэхийг хүсэхээ болих байсан. Тэд бүгд юунд орох ёстой талаараа бүрэн ойлголттой байх ёстой ба тэд ялангуяа гай зовлонгийн үеэр юунд орох ёстой, мөн галын шалгалтанд юугаар зэвсэглэх ёстойгоо ялган салгах ёстой. Шавж хорхойноос долоон дор, гахай нохой ши махан биедээ үргэлж битгий үйлчил. Хэт сэтгэлээ зовоож, хүндээр бодож, тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ?
II
Махан бие чамд харьяалагддаггүй, харин ганцхан чамайг ч биш бас Сатаныг захирдаг Бурханы гарт байдаг. Чи махан биеийн тарчлаан дор амьдардаг, гэхдээ махан бие чамд харьяалагддаг уу? Энэ нь чиний хяналтан дор байдаг уу? Үүнд тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Эрт үеэс яллагдан хараагдсан түүнчлэн бузар сүнсээр бохирдсон өмхөрсөн махан биеийнхээ төлөө чи Бурханаас тэсгэлгүйгээр гуйх ямар хэрэгтэй юм бэ? Сатаны холбоотонг үргэлж зүрх сэтгэлдээ ойрхон байлгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чиний жинхэнэ ирээдүй, гайхалтай итгэл найдвар, чиний амьдралын жинхэнэ хүрэх газрыг сүйрүүлж магадгүй гэдэгт чи санаа зовохгүй байна гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн төрөлхтнийг удирдахын зорилго”-оос шинэчлэн найруулав