786 Хүн үгийг нь туулснаар Бурханыг мэддэг

I

Бурханд юу байгаа, юу болох,

мөн чанар, зан чанар нь

бүгд Түүний үгээр хүнд илэрхийлэгдсэн.

Хэрэгжүүлэх үедээ хүн тэдгээрийн

зорилго, эх сурвалж, үр нөлөөг нь мэднэ.

Хүн үнэн, амийг олж авч, Бурханы

хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж,

Бурханы дээд эрх, зохицуулалтад

захирагдахын тулд үүнийг туулах ёстой.

Алхам алхмаар хүн Бурханыг ойлгон,

Бурханы талаарх өөр түвшний

мэдлэгийг олж авна.


II

Үгийг нь ухамсарлаж, мэдэрч, батлах замаар

Бурханыг жинхэнээр ойлгох үйл явц нь

хүн Бурханы санаа зорилгыг мэдэж,

Бурханд юу байгаа, Тэр юу болохыг ойлгон,

Түүний мөн чанар, зан чанарыг мэдэж,

бүх зүйлийг Бурхан ноёрхдгийг,

ялгамж чанар, байр суурийг нь тодорхой мэддэг

хүн, Бурханы жинхэнэ харилцаа юм.

Хүн Бурханыг анхаарч,

дуулгавартай байх нь ихсэн,

хүндлэл нь улам бодитой,

улам гүн гүнзгий болдог.


III

Энэ харилцаанд хүн үнэний хангалт,

амийн баптисмыг олж аваад зогсохгүй

Бурханы талаарх жинхэнэ мэдлэг,

өөрчлөлт, авралыг олж авна.

Бүтээгдсэн зүйлийн хувьд Бурханыг

жинхэнээсээ хүндэлж, шүтэн мөргөх болно.

Ийм харилцаан дунд хүн төлөвшиж,

аажмаар өөрчлөгдөх болно.

Хүний итгэл тодорхойгүй байдлаас

дуулгавартай байдал,

халамж, хүндлэл рүү шилжинэ.

Хүн Бурханыг идэвхгүй дагахгүй,

харин эерэг үйлдэл хийх болно.

Зөвхөн ийм харилцаатай байснаар л хүн

Бурханыг үнэхээр ойлгож, мэдэж авна.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 785 Бурханыг мэдэхийн тулд үгийг нь мэдэх ёстой

Дараах: 787 Бурханыг чи үнэхээр ойлгодог уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх