696 Бурханы ажлыг хэрхэн туулахаа чи мэдэх ёстой

1 Чи Бурханы ажлыг туулахгүй бол хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Чи Бурханы ажлыг туулж чаддаг, үүнийг хэзээ ч хаана ч туулж, тунгаан бодож чаддаг, хоньчдыг орхиж, Бурханыг түшиж бие даан амьдарч чаддаг, Бурханы бодит үйлдлийг харж чаддаг болсон цагт л Бурханы хүсэл биелэх болно. Яг одоо ихэнх хүн хэрхэн туршлагажихаа мэддэггүй бөгөөд тэд асуудалтай тулгарах үедээ хэрхэн зохицуулахаа мэддэггүй; тэд Бурханы ажлыг туулах чадваргүй, сүнслэг амьдралаар амьдарч чаддаггүй. Чи Бурханы үгийг авч, бодитой амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.

2 Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргал болон Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг.

3 Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүйтдэг, аажмаар чи Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид чи зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурхан чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг. Хэрэв чи Бурханы үгийг нандигнадаггүй бол, Түүний ажилд хайнга хандвал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханы үгийг хэдий чинээ нухацтай авч үзнэ, Тэр чамайг төдий чинээ гэгээрүүлэх болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 695 Шалгалтад хандах Петрийн хандлага

Дараах: 697 Бодитой Бурханд итгэхийн ашиг тус асар их

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх