912 Бурханы эрх мэдлийг хэн ч орлож чадахгүй

I

Хүн төрөлхтөн дэлхийд гарч ирэхээс өмнө,

Бурхан хүчээ ашиглан бүх зүйлийг бүтээсэн.

Онцгой аргаараа

хүний амьдрах орчинг бий болгосон,

удалгүй түүнд амьсгалаа өгсөн.

Тэнгис далай, тэнгэр, газар, гэрэл

амьтад, шувууд, бичил биетэн, шавж гээд

бүх бүтээлээс Бурханы эрх мэдэл харагдсан.


Бурхан бүх зүйлийг бүтээж эхлэх үед, эхлэх үед

хүч чадал нь илчлэгдэж эхэлсэн.

Бүх зүйл Бурханы үгээр

бүтээгдэж, оршин тогтносон.

Тийм ээ, энэ бол Түүний онцгой эрх мэдэл.


II

Тус бүрт нь амь өгөгдөж, өсөж үржин,

Түүний үгийн ачаар

Бурханы дээд эрх дор амьдарсан.

Бурханы эрх мэдэл

хөдөлгөөнгүй зүйлд амь өгдөг тул

тэд хэзээ ч алга болохгүй,

амьд зүйлд өсөн үржих зөн совинг өгдөг тул

тэд оршин тогтнолынхоо хуулийг дамжуулна.


Бурхан бүх зүйлийг бүтээж эхлэх үед, эхлэх үед

хүч чадал нь илчлэгдэж эхэлсэн.

Бүх зүйл Бурханы үгээр

бүтээгдэж, оршин тогтносон.

Тийм ээ, энэ бол Түүний онцгой эрх мэдэл.


III

Бурханы эрх мэдэл нь макро, микро хүрээ,

ямар нэг хэлбэрт баригддаггүй.

Тэр орчлон ертөнцийг захирч,

үхэл, амьдралыг удирддаг.

Өөртөө үйлчлүүлэхийн тулд

бүх зүйлийг хөдөлгөж,

уул, усыг удирддаг.

Тэдний доторх бүхнийг захирч,

бүтээлийн хэрэгцээг хангадаг.

Хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дундах

Бурханы цор ганц эрх мэдлийг харуулдаг.

Энэ нь зөвхөн насан турш биш,

хэзээ ч зогсдоггүй.

Хэн ч, юу ч үүнийг өөрчилж, сүйтгэж,

эсвэл нэмж, хасаж чадахгүй.

Бүтээгчийн ялгамж чанарыг

хэн ч орлож чадахгүй.


Бурхан бүх зүйлийг бүтээж эхлэх үед, эхлэх үед

хүч чадал нь илчлэгдэж эхэлсэн.

Бүх зүйл Бурханы үгээр

бүтээгдэж, оршин тогтносон.

Тийм ээ, энэ бол Түүний онцгой эрх мэдэл.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 911 Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй

Дараах: 913 Бурханы эрх мэдэл, хүч чадлыг хэн ч ойлгож чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх