964 Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг
1 Аливааг үзэх хүний үзэл бодолд үндэслэн Бурхан ямаршуу болохыг хэлнэ гэдэг Бурханы талаарх мэдлэг биш. Хүмүүсийн аливааг үзэх хэв маягт ямар ч үнэн байдаггүй. Бурханы мөн чанар гэж юу болох, Бурханы зан чанар гэж юу болохыг чи ойлгох ёстой. Хүмүүс Бурханы хийсэн юм уу харьцсан зүйлээс үүдэлтэй аливаа гаднах үзэгдэлд үндэслэн Бурханы мөн чанарыг ойлгох ёсгүй. Бурханы зан чанар зөвт байдаг; Бурхан хүн бүрд эрх тэгш ханддаг. Энэ нь зөвт хүн шалгалт туулах хэрэггүй, зөвт хүнийг хамгаалах хэрэгтэй гэсэн үг биш. Ийм байдаггүй юм. Бурхан чамайг шалгах эрхтэй. Энэ бол Бурханы зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурхан хийх учиртай зүйлээ хийх бөгөөд Түүний зан чанар зөвт байдаг.
2 Зөвт байдал яавч эрх тэгш, эрүүл ухаантай байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүний өнцгөөс бол, аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно. Бурханы мөн чанар бол зөвт байдал. Бурханы хийдэг зүйлийг ойлгох амаргүй ч Түүний хийдэг бүхэн зөвт юм; хүмүүс л ойлгохгүй байгаа хэрэг.
3 Бурхан Петрийг Сатанд өгөхөд Петр юу гэж хариулсан бэ? “Хүн төрөлхтөн Таны хийдэг зүйлийг ойлгож чадахгүй, гэхдээ Таны хийдэг бүх зүйл сайн санааг тань агуулдаг; энэ бүхэнд зөвт байдал байдаг. Таны ухаалаг үйл хэргийг би магтахгүй байж яахан чадах билээ?” гэсэн. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдийгээр энэ нь ойлгомжгүй байж болох ч чи дураараа дүгнэлт хийх ёсгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл чамд үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл чи энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл чи л хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг. Петрт зарим зүйл ойлгомжгүй санагдсан ч тэдгээр зүйлд Бурханы мэргэн ухаан байгаа, Бурханы сайн санаа байгаа гэдэгт тэр итгэлтэй байсан. Хүмүүс бүх зүйлийг ойлгож чадахгүй; тэдний ухаарч чадахгүй маш олон зүйл бий. Бурханы зан чанарыг мэднэ гэдэг амаргүй хэрэг.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав