874 Бурханы хүнд хийсэн бүхэн нь чин үнэнч байдаг

1 Бурханы хийдэг юм болгон бодитой бөгөөд Түүний хийдэг юу ч хоосон биш. Бурхан хүмүүсийн дунд эгэл хүн болон даруухнаар ирдэг. Тэгээд зүгээр ч нэг ажил хийж, хэдэн үг хэлчхээд явчихдаггүй; харин Бурхан үнэхээр хүмүүсийн дунд ирж, ертөнцийн зовлонг туулдаг. Хүн төрөлхтний хүрэх газрын хариуд Өөрөө зовлон зүдүүр туулах төлөөсийг Бурхан төлдөг. Энэ бодитой ажил биш гэж үү? Эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ төлөө үнэн сэтгэлийн төлөөс төлж болох бөгөөд энэ нь тэдний чин сэтгэлийг төлөөлдөг. Мэдээж, үүнийг хийснээрээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд хамгийн чин үнэнч, итгэмжит байгаа юм.

2 Бурханы мөн чанар итгэмжит байдаг; Тэр хэлснээ хийдэг бөгөөд хийсэн болгоноо гүйцээдэг. Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх байдаг. Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй; Тэр төлөөс төлнө гэж хэлэх үедээ үнэндээ төлөөс төлдөг. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийг үүрч, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ үнэхээр тэдний дунд амьдрахаар ирж, энэ зовлон зүдүүрийг биечлэн мэдэрч, туулдаг. Үүний дараа, Бурханы хийдэг бүхэн зөв зүйтэй агаад зөвт, Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг орчлон ертөнц дэх бүх зүйл хүлээн зөвшөөрнө: Энэ бол хүчирхэг нотолгоо юм.

3 Хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай болох бөгөөд үлдэх бүх хүн Бурханыг магтана; үнэхээр хүн төрөлхтнийг гэх хайраас үүдэн Бурханы үйл хэрэг хийгдсэн гэдгийг хүмүүс магтан дуулна. Бурханы гоо үзэсгэлэн, сайн сайхны мөн чанарыг бие махбодтой болсных нь ач холбогдлоос харж болно. Түүний хийдэг юу ч чин сэтгэлийнх байдаг; Түүний хэлдэг юу ч үнэн сэтгэлийнх бөгөөд итгэмжит байдаг. Тэрээр хийхийг зорьдог бүхнээ үнэхээр хийдэг бөгөөд төлөөс төлөхдөө үнэхээр төлдөг; Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй. Бурхан бол зөвт Бурхан; Бурхан бол итгэмжит Бурхан билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 873 Бурханы ажил хэчнээн хэцүү билээ

Дараах: 875 Бурхан бие махбодтой болж хүний өмнөөс зовдогийн ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх