890 Христийн мөн чанар бол хайр

1 Хүмүүсийн хувьд Христийн мөн чанар бол хайр; Түүнийг дагадаг хүмүүсийн хувьд энэ бол энгүй их хайр. Хэрэв Түүнд хайр, өршөөл байдаггүй байсан бол хүмүүс Түүнийг дагахгүй байх байсан. Бие махбодтой болсон үедээ хүн төрөлхтний төлөө хийдэг Бурханы ажилд Түүний хамгийн илэрхий, тод томруун мөн чанар бол хайр юм; энэ бол хязгааргүй хүлээцтэй байдал билээ. Хэрэв энэ нь хайр биш, харин та нарын төсөөлсөн шиг Бурхан хэн нэгнийг цохихыг санаархдаг бол цохидог; Тэр хэн нэгнийг үзэн ядвал тэр хүнээ шийтгэж, харааж, шүүж, гэсгээдэг байсан бол Тэр хэчнээн хатуу байх байсан бол! Тэр хүмүүст уурлавал тэд айсандаа салгалж чичрэн, Түүний өмнө зогсож чадахгүй болно… Энэ бол Бурханы зан чанарыг илэрхийлэх нэг л арга юм. Эцэст нь Тэр авралыг авчрах зорилготой хэвээр байгаа, Түүний хайр зан чанарынх нь бүх илэрхийлэлд нэвт шингэсэн байдаг.

2 Бурхан махбодод ажиллаж байхдаа хүмүүст хамгийн ихээр харуулдаг зүйл нь хайр юм. Тэвчээр гэдэг нь сэтгэлийн гүн дэх хайраас үүдэн өршөөхийн нэр бөгөөд хүмүүсийг аврах зорилго нь хэвээр байдаг. Бурхан хайр энэрэлтэй учраас л хүмүүсийг өршөөж чаддаг. Хэрэв Бурханд зөвхөн үзэн ядалт, уур хилэн байдаг, ямар ч хайр энэрэлгүйгээр зүгээр л шүүлт, гэсгээлт явуулдаг байсан бол, хүмүүс та нарт гамшиг тохиолдох байсан. Тэр та нарыг үнэнээр хангах байсан уу? Гэсгээлт, шүүлтийн дараа хараагдсан бол хүмүүс бүрэн дуусгавар болох байсан. Тэгвэл өнөөдрийн хүн төрөлхтөн яаж оршсон хэвээр байх билээ? Бурханы үзэн ядалт, уур хилэн, зөвт байдал нь бүгд энэ бүлэг хүнд аврал авчрахыг хүссэн уг үндэснээс илэрдэг. Энэхүү зан чанар нь мөн хайр, өршөөлөөс гадна асар их тэвчээрийг агуулдаг. Энэхүү үзэн ядалт нь өөр сонголт байхгүй гэсэн мэдрэмжийг тээж, хүн төрөлхтний төлөөх хязгааргүй санаа зовнил, хүлээлтийг агуулдаг.

3 Бурханы үзэн ядалт хүн төрөлхтний завхралд чиглэдэг; хүн төрөлхтний тэрслүү байдал, нүглийг чиглэн, хайрын үндсэн дээр үүсдэг. Хайр байгаа цагт л үзэн ядалт байдаг. Бурхан Сатаныг авардаггүй, харин хүн төрөлхтнийг авардаг тул хүн төрөлхтний эсрэг Бурханы үзэн ядалт Сатаны эсрэг үзэн ядалтаас нь ялгаатай билээ. Бурханы зөвт зан чанар үргэлж байсаар ирсэн; Түүнд анхнаасаа л уур хилэн, зөвт байдал, шүүлт байсан. Тэр хүн төрөлхтөнд уур хилэн, зөвт байдал, шүүлтээ гаргах тэр мөчид зүгээр л бий болчхоогүй юм. Үнэндээ Бурхан зөвт, сүр жавхлантай эсвэл уур хилэнтэй эсэхээс үл хамааран хүн төрөлхтнийг аврахын тулд хийдэг бүх ажил нь хайрын үр дүнд бий болдог. Тэрээр хүмүүст зориулан цөөн хэдэн хайрын үр тээдэггүй; Түүний тээдэг зүйл нь зуун хувь хайр юм. Хэрэв тийм биш бол хүмүүс аврагдахгүй байсан. Бурхан бүх хайраа хүмүүст зориулдаг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Христийн мөн чанар бол хайр”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 889 Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно

Дараах: 891 Өөрийн аврах хүмүүсийг Бурхан хамгийн их анхаардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх