486 Бурханы үгээр зэвсэглэх нь чиний тэргүүн зорилт

I

Бодит байдал, Бурханы ажлыг тод харах нь

Бурханы үгээс харж болох зүйл билээ.

Түүний үгээс л гэгээрлийг олж авч чадна,

тиймээс Түүний үгээр зэвсэглэх ёстой.

Бурханы үгээс ойлгосноо бусадтай хуваалц.

Хүмүүс нөхөрлөлөөс чинь гэрэл олж авч,

үүгээр чи тэдэнд замыг нь зааж өгч чадвал,

энэ зам жинхэнэ бөгөөд бодитой билээ.

Бурханы үгээр зэвсэглэх нь

чиний ажил бөгөөд маш чухал.

Бурхан чамд орчныг бий болгохоос өмнө

чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ.


II

Эхэлж хийх зүйл нь Бурханы үгийг идэж, уух юм.

Хийж чадахгүй бүх зүйлийнхээ тухайд,

Түүний үгээс хэрэгжүүлэлтийн замыг хайж,

бэрхшээл, асуудлын хариултыг эрэх хэрэгтэй.

Бодитой бэрхшээлийг шийдэхдээ Бурханы үгийг

өөрийн хангалтын эх сурвалж болгож,

Түүний үгийг амьдралынхаа туслах болго.

Энэ нь чамаас хичээл зүтгэл гаргахыг шаарддаг.

Бурханы үгээр зэвсэглэх нь

чиний ажил бөгөөд маш чухал.

Бурхан чамд орчныг бий болгохоос өмнө

чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ.


III

Үр дүнд хүрэхээр Бурханы үгийг идэж уун,

Бурханы өмнө ирж, сэтгэлээ тайвшруулж сур.

Асуудал тулгарвал Түүний үгийг хэрэгжүүлж,

асуудалгүй үедээ үүнийг зүгээр л идэж, уу.

Заримдаа залбирч, Бурханы хайрыг бодон,

үгээс нь мэддэгээ хуваалц,

өөрийн доторх гэгээрлийг хуваалц,

үгийг нь яаж тусгадгаа хуваалц,

дагах замаа олоход нь хүмүүст тусал,

энэ бол бодит зүйл билээ.

Бурханы үгийг бодит хангалтаа болгох нь

үүнийг хийхийн зорилго билээ.

Бурханы үгээр зэвсэглэх нь

чиний ажил бөгөөд маш чухал.

Бурхан чамд орчныг бий болгохоос өмнө

чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ,

чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 485 Бурханы ажлыг туулах явдлыг Бурханы үгээс салгах боломжгүй

Дараах: 487 Бурханы үггүйгээр амийг эрэлхийлж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх