416 Үнэн залбирал

I

Үнэн залбирал зүрхний чинь үгсийг Бурханд хэлнэ.

Энэ нь Бурханы хүсэл, Түүний үгэнд суурилна.

Үнэн залбирал нь Бурхантай маш ойрхон,

яг л Тэр урд чинь байгаа мэт мэдрэхийг хэлнэ.

Үнэн залбирал нь чамд Бурханд хэлэх олон зүйл байгааг,

зүрх чинь нар мэт гэрэлтэж буйг илтгэнэ.

Чамайг Бурханы хайр татам байдалд догдлоход,

сонссон бүхэн сэтгэл ханана.

Үнэн залбирал амар тайван, ханамжийг авчирна.

Бурханыг хайрлах хүч өсөж,

Бурханыг хайрлах үнэ цэнэ мэдрэгдэнэ.

Энэ бүгд залбирал чинь үнэн болохыг нотолно.


II

Үнэн залбирал нь хэлбэр төдий зүйл биш ээ,

дэг журам, цээжээр уншихыг ч хэлэхгүй.

Үнэн залбирал нь бусдыг дуурайхыг хэлэхгүй.

Сэтгэлийн угаас яривал Бурхан чамайг хөдөлгөнө.

Залбирлаа үр дүнтэй байлгая гэвэл

Бурханы үгийг унших ёстой.

Зөвхөн Бурханы Өөрийн үгээр залбирснаар

гэгээрлийг олж харна.

Өө … Өө…


III

Үнэн залбирлыг

Бурханы шаардсан зүйлс рүү тэмүүлдэг зүрхнээс,

Түүнийг биелүүлэх хүсэл,

Бурханы дургүй бүхнийг жигшихээс харж болно.

Мэдлэгээ олж авсан үндэс суурин дээр

Бурханы хэлдэг бүх үнэнийг тодорхой ойлгож,

хүчтэй итгэлтэй, хэрэгжүүлэх замтай байж.

Энэ л зөвхөн үнэн залбирал билээ.

Тийм ээ, зөвхөн ийм л залбирал үнэн билээ.

Үнэн залбирал амар тайван, ханамжийг авчирна.

Бурханыг хайрлах хүч өсөж,

Бурханыг хайрлах үнэ цэнийг мэдэрнэ.

Энэ бүгд залбирал чинь үнэн болохыг нотолно, нотолно.

Тийм ээ, чиний залбирал үнэн юм.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 415 Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний эрэл хайгуулаас шалтгаалдаг

Дараах: 417 Хүний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх