640 Та нар асар их ерөөл эдэлсэн

I

Эцсийн өдрийн ажил яагаад Хятадад,

хамгийн харанхуй, хоцрогдсон газар хийгддэг вэ?

Бурханы зөвт, ариун байдлыг илчлэхийн тулд юм.

Харанхуй газар Түүний ариун байдлыг илүү харуулдаг.

Энэ бүхнийг хийж байгаа нь Бурханы ажлын төлөө билээ.

Бурхан та нарт Өөрийгөө, ариун зан чанараа илчилсэн.

Та нарт их ерөөл авхуулахын тулд,

энэ бүхнийг та нарт хүртээсэн.

Та нар Түүний зөвт зан чанарыг амсаад зогсоогүй

Түүний аврал, золин аврал, хязгааргүй хайрыг амссан.

Бүх хүнээс хамгийн их бузар нь болох та нар

агуу нигүүлсэл хүртсэн.

Үүнийг ерөөгдсөн гэхгүй юу?


II

Тэнгэр дэх Бурхан газар дээр бууж ирснийг та нар мэдлээ.

Бузар, тэрслүү байдлын чинь өөдөөс Тэр гэрэлтдэг тул,

та нар Түүнийг ойлгож эхэлсэн.

Энэ ямар агуу өргөлт вэ?

Хятад дахь бүлэг хүмүүс та нар шилэгдэн сонгогджээ.

Та нар сонгогдож, Бурханы нигүүлслийг эдэлсэн тул,

та нар Түүний нигүүлслийг эдлэх зохисгүй тул

энэ бүхэн та нарын хувьд асар их, асар их өргөлт билээ!

Бурхан та нарт Өөрийгөө, ариун зан чанараа илчилсэн.

Та нарт их ерөөл авхуулахын тулд,

энэ бүхнийг та нарт хүртээсэн.

Та нар Түүний зөвт зан чанарыг амсаад зогсоогүй,

Түүний аврал, золин аврал, хязгааргүй хайрыг амссан.

Бүх хүнээс хамгийн их бузар нь болох та нар

агуу нигүүлсэл хүртсэн.

Үүнийг ерөөгдсөн гэхгүй юу?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 639 Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгосны ач холбогдол асар их

Дараах: 641 Моабын үр удмыг гэх Бурханы өргөмжлөл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх