214 Бурхан бол Бурхан, Хүн бол Хүн

I

Чи судлах юм уу хүлээн авах зорилгоор

Бурханы үгийн номыг нээсэн байж болох ч

зүгээр л хойш нь бүү тавь.

Бүгдийг нь унш, тэгвэл сэдэл,

ойлголтын түвшнээс чинь хамаарч,

магад эдгээр үг санааг чинь өөрчилж болох юм.


Гэвч чиний мэдэх ёстой нэг зүйл байна:

Бурханы үг хүнийх биш,

хүний үг Бурханых биш.

Бурханы ашигласан хүн махбод дахь Бурхан биш.

Бие махбод дахь Бурхан бол

Бурханы ашигладаг хүн биш.

Үүнд мөн чанарын ялгаа бий.


Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн.

Бурханд Бурханы мөн чанар бий,

хүнд хүний мөн чанар бий.

Бурханы үгс Ариун Сүнсний

хэлсэн шиг гэгээрэл биш.

Элч, эш үзүүлэгчдийн үгс нь Бурханых биш.

Мөн гэж бодох нь хүний алдаа юм.


II

Эдгээр үгийг уншсаны дараа

чи хэрэв Бурханы биш, харин хүний олж авсан

гэгээрэл гэж хүлээн авбал,

мэдлэггүй байдалдаа чи сохорчээ.

Бурханы үгс нь хүний олж авсан

гэгээрэлтэй ижил биш билээ.

Бие махбод дахь Бурханы үгс

шинэ эрин үеийг нээж чадна,

шинэ эрин үеийг нээж чадна.


Бүх хүн төрөлхтөнд замчилж,

нууцыг илчилж, хүнд зүг чигийг харуулж чадна.

Хүний олж авсан гэгээрэл нь

хэрэгжүүлэлт, мэдлэгт чиглүүлэгч төдий.

Бүх хүнийг энэ шинэ эрин үе рүү замчилж,

Бурханы нууцыг илчилж чадахгүй.


Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн.

Бурханд Бурханы мөн чанар бий,

хүнд хүний мөн чанар бий.

Бурханы үгс Ариун Сүнсний

хэлсэн шиг гэгээрэл биш.

Элч, эш үзүүлэгчдийн үгс нь Бурханых биш.

Мөн гэж бодох нь хүний алдаа юм.


III

Бурууг зөвтэй, өндрийг намтай,

гүн гүнзгийг өнгөцтэй чи хэзээ ч хутгах ёсгүй,

үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хэзээ ч няцаах ёсгүй.

Асуудлыг зөв өнцгөөс судалж,

Бурханы шинэ ажил, шинэ үгсийг

Түүний бүтээлийн хувиар хүлээн ав.

Энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийн хийх ёстой зүйл,

үгүй бол Бурхан чамайг таягдан хаяна.


Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн.

Бурханд Бурханы мөн чанар бий,

хүнд хүний мөн чанар бий.

Бурханы үгс Ариун Сүнсний

хэлсэн шиг гэгээрэл биш.

Элч, эш үзүүлэгчдийн үгс нь Бурханых биш.

Мөн гэж бодох нь хүний алдаа юм.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 213 Ариун Сүнс үг хэлэхийг чи сонссон уу?

Дараах: 215 Бурханы алдрын өдөр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх