Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Христэд үл итгэх хэт олон элемент чамд бий

I

Одоогоор та нарын дотор үл итгэх байдал их байсаар байна. Өөрсдийнхөө доторхыг хичээнгүйлэн харвал та нар хариултаа гарцаагүй олно. Чи жинхэнэ хариултыг олох үедээ Бурханд итгэгч биш, харин ч Түүнийг хуурч, доромжилж, Түүнээс урвадаг, Түүнд үнэнч бус нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд Христ бол хүн биш, Бурхан гэдгийг ойлгоно. Ийм өдөр ирэхэд чи Христийг хүндэтгэж, Түүнээс айж, Түүнийг үнэхээр хайрлах болно.

II

Одоогоор та нарын зүрх сэтгэлийн ердөө гучин хувийг итгэл дүүргэдэг бол далан хувийг нь эргэлзээ дүүргэдэг. Христийн хийсэн ямар ч үйл, хэлсэн ямар ч өгүүлбэрээс болж та нарт Түүний тухай үзэл, санал бий болдог. Түүнд бүрмөсөн үл итгэдгээс чинь эдгээр үзэл, санал урган гардаг. Та нар тэнгэр дэх нүдэнд үл үзэгдэх Бурханыг л гайхан биширч, Түүнээс айж эмээдэг бөгөөд газар дээр амьдарч байгаа Христийг бол огт авч үздэггүй. Энэ чинь мөн л та нарын үл итгэл биш үү? Та нар өнгөрсөн үед ажил хийсэн Бурханыг л санагалзахаас биш, өнөөдрийн Христтэй нүүр тулдаггүй. Энэ бүхэн бол өнөөдрийн Христэд итгэх итгэлээр дутмаг та нарын зүрх сэтгэлд үргэлж холилдож байдаг “итгэл” юм.

III

Би та нарыг огтхон ч дутуу үнэлж байгаа юм биш, учир нь та нарын дотор хэт их үл итгэл байдаг бөгөөд та нарт ариун бус, нэгд нэггүй задлан шинжлэх ёстой зүйл хэтэрхий олон байдаг. Эдгээр ариун бус зүйл нь та нарт итгэл огт байхгүй гэдгийн тэмдэг юм; эдгээр нь та нар Христээс татгалзсаны тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь Христийн тухай мэдлэгийг чинь хаах халхавч, Христээр авхуулахад чинь тохиодог саад, Христтэй нийцэлтэй байхад чинь саад хийдэг бартаа, мөн Христ та нарыг сайшаадаггүйн нотолгоо билээ. Одоо та нар бүх амьдралаа шинжилж үзээрэй! Ингэх нь та нарт бүх талаар ашиг тустай байх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи үнэхээр Бурханд итгэгч мөн үү?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Итгэл чинь яг ямар вэ?

Дараах:Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй

Холбогдох агуулга