572 Бурханд эргэлзэж, таамагладаг хүмүүс хамгийн ов мэхтэй
I
Бусдыг сэжиглэдэггүй, үнэнийг дуртайяа
хүлээн авдаг хүмүүс Бурханд таалагддаг.
Тэр тэднийг асар их халамжилдаг;
Түүний нүдээр тэд үнэнч.
Хэрэв чи зальтай бол, биеэ барьж,
бүх хүн, бүх зүйлийг сэжиглэнэ.
Итгэл чинь сэжиг дээр үндэслэнэ.
Ийм итгэлийг Бурхан огт хүлээн зөвшөөрөхгүй.
Жинхэнэ итгэлгүй бол
жинхэнэ хайр чамд бүр ч байхгүй.
Бурханд эргэлзэж, тааварладаг бол
чи гарцаагүй хамгийн зальтай хүн юм.
II
Бурхан хүнтэй адил нүгэл ихтэй,
жудаггүй, эрүүл ухаангүй, шударга бус,
зальтай, хорлонтой эсэхийг
харанхуй, мууд дуртай
эсэхийг чи эргэцүүлж боддог.
Ингэж боддог хүмүүс
Бурханыг мэддэггүй биш үү?
Ийм итгэл нүглээс дутахгүй!
Бурханд эргэлзэж, тааварладаг бол
чи гарцаагүй хамгийн зальтай хүн юм.
III
Зарим хүн, бялдуучид Бурханд таалагддаг,
ийм чадвар дутмаг хүмүүсийг
Бурханы гэрт хүлээж авахгүй гэж боддог.
Энэ олон жилийн турш
ийм л мэдлэг олж авсан гэж үү?
Үл ойлгохоос ч илүү, та нар
Бурханы Сүнс, Тэнгэрийг доромжилдог.
Иймээс Бурхан итгэл чинь
та нарыг улам холдуулж,
Түүнийг илүү эсэргүүцэхэд хүргэнэ гэж хэлдэг.
Бурханы ажлаар та нар олон үнэнийг харсан.
Бурхан юу сонссоныг мэдэх үү?
Та нараас хэд нь үнэнийг
хүлээн авахад бэлэн байна вэ?
Бурханд эргэлзэж, тааварладаг бол
чи гарцаагүй хамгийн зальтай хүн юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав