536 Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эцсээ хүртэл дагаж чадахгүй
Хүмүүст Бурханы гүйцэтгэдэг ажил нь үндсэндээ үнэнийг олж авах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг; чамаар амийг эрэлхийлүүлэх нь чамайг төгс болгохын төлөө байдаг бөгөөд энэ бүгд нь чамайг Бурханд ашиглагдахад тохирохуйц болгохын төлөө байдаг. Чиний одоо эрэлхийлж буй бүхэн зөвхөн нууцуудад чих тавьж, Бурханы үгийг сонсож, нүдээ хужирлаж, ямар нэг шинэ зүйл, чиг хандлага байгаа эсэхийг харахаар хайж, сониуч зангаа хангах байдаг. Хэрвээ зүрх сэтгэлд чинь иймэрхүү санаа зорилго байгаа бол чи яагаад ч Бурханы шаардлагыг хангаж чадахгүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Яг одоо, Бурхан ямар нэг зүйл хийхгүй байгаа юм биш, харин хүмүүс Бурханы ажлаас залхсан учраас хамтран ажиллахгүй байгаа юм. Тэд Түүний ерөөл хайрлахаар айлддаг үгийг нь сонсохыг л хүсдэг бөгөөд Түүний шүүлт, гэсгээлтийн үгийг нь сонсохыг хүсдэггүй. Үүний шалтгаан юу вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн ерөөл олж авах гэсэн хүсэл биелээгүй учраас тэд идэвхгүй, сул дорой болсон. Бурхан Өөрийг нь дагах боломжийг хүмүүст зориуд олгодоггүй юм биш, мөн хүн төрөлхтөнд зориуд цохилт өгч байгаа ч юм биш. Өөрсдийнх нь санаа зорилго зохисгүй байдаг учраас л хүмүүс идэвхгүй, сул дорой байдаг. Бурхан бол хүнд амь өгдөг Бурхан бөгөөд хүнийг үхэлд хүргэж чадахгүй. Хүмүүсийн сөрөг, сул дорой байдал, ухралт няцалт бүгд өөрсдөөс нь үүдэлтэй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос шинэчлэн найруулав