1023 Хүн болон Бурханы амрах газар өөр

Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход,

энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж,

хүмүүсийн дунд хийх Бурханы ажил

бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм.

Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино,

хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино.

Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба

хүн ч яарч сандрах зүйлгүй болно.

Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно.

Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж,

хүн бүр тус тусын байрандаа эргэн очно.

Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст

хүн, Бурхан хоёрын

тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм.


I

Бурханд Түүний хүрэх газар,

хүнд өөрийн очих газар бий.

Цорын ганц үнэн тэнгэр дэх Бурханыг

шүтдэг хүнийг

Бурхан амарч байхдаа чиглүүлсээр байх болно.

Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж,

хүн Бурханы хүрэх газарт

амьдарч чадахгүй болно.

Өөрсдийн амьдрах хэв маягаас болоод

Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй.

Хүн Бурханы удирдлагын ажлын үр жимс бөгөөд

Түүний удирдлагын тусагдахуун билээ.

Бурхан бол тэдний Цорын ганц удирдагч,

Бурхан, хүн хоёрын мөн чанар өөр билээ.


II

Хүний амрах газар дэлхий дээр,

Бурханы амрах газар тэнгэрт байдаг.

Хүн амарч байхдаа

Бурханыг шүтэн мөргөж дэлхий дээр амьдрана.

Бурхан амарч байхдаа хүн төрөлхтнийг удирдана.

Бурхан дэлхийгээс биш тэнгэрээс удирдана.

Бурхан Сүнс хэвээр,

харин хүн махан бие хэвээр байна.

Бурхан, хүн хоёр өөр амрах хэв маягтай.

Бурхан амарч байхдаа хүмүүс дунд илрэх бол

хүн төрөлхтөн амрахдаа

Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж,

тэнгэрийн орны жаргалыг эдлэх болно,

тэнгэрийн орны жаргалыг эдлэх болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1022 Урьдын ариун байдлаа хүн төрөлхтөн эргэн олж авдаг

Дараах: 1024 Цэвэрлэгдсэн хүмүүс л амралтад орно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх