Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хайрын зориулалт

1

Өө Төгс Хүчит Бурхан минь! Та маш хүндтэй, маш сайхан, бас үзэсгэлэнтэй!

Энэ дэлхийд ирэхдээ Эцгийн хүслийг Та дагаж,

махбод өмсөн, үнэнийг илэрхийлж, шүүлт авчирсан.

Та зөвт бөгөөд сүр жавхлант, мөн хүний зөрчлийг үл хүлцдэг.

Хүн төрөлхтнийг аврахын тулд зовохдоо Та огт гомдоллоогүй.

Өдрөөс өдөрт, жилээс жилд Та

энэ дэлхийн хүмүүсийн асар их гүтгэлэг, хавчлага, бэрхшээлийг тэвчдэг.

Өвдөж, шаналсан ч Та Бурханы сонгосон хүмүүсийг тэтгэж, услан,

үнэн ба амийг бидэнд оруулдаг.

Өө Бурхан минь! Таны үнэн сэтгэл ингэж илчлэгддэг.

Энэ бол Таны амийн өргөл, Таны хайрын илрэл билээ.

Таны хайр маш агуу, зан чанар тань зүйрлэшгүй хүндтэй.

Бид баярлан бүжиж, Таныг магтан дуулахгүй байж яаж чадах билээ?

2

Өө Төгс Хүчит Бурхан минь! Та маш хүндтэй, маш сайхан, бас үзэсгэлэнтэй!

Та чуулганууд дунд алхаж, үг айлддаг.

Таны үг биднийг өдөр бүр залж чиглүүлэн,

завхарсан зан чанарыг минь шүүж, цэвэрлэдэг.

Шалгалт, цэвэршүүлэлтээр бид Таны жинхэнэ хайрыг хардаг.

Өдрөөс өдөрт, жилээс жилд Та

бидний эсэргүүцэл, тэрслүү байдал, буруу ойлголт, гомдлыг тэвчдэг.

Дундаршгүй тэвчээрээр Та бидний хэрэгцээг хангадаг.

Бид үнэнийг олж авч, шинэ амьтай болсон.

Өө Бурхан минь! Таны ажлыг туулаад бид хайрыг тань мэдэж авдаг.

Хайр, өршөөл, зөвт, ариун байдлыг тань бид харсан.

Зүрх сэтгэлээ Танд өгч, өөрсдийгөө бүхэлд нь Танд зориулахыг бид хүснэ.

Таныг үргэлж хайрлаж, Танд гэрчлэл хийх нь бидний зүрхний хүсэл билээ.

Өмнөх:Төгс Хүчит Бурханы хайр хамгийн ариун

Дараах:Өө Бурхан минь, би Таныг санаж байна

Холбогдох агуулга

  • Бурханы илрэлтийн утга учир

    Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн …

  • Ямар ч үед Та надтай хамт

    Би ертөнцөөр хэрэн хэсэж, Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан. Таны тааламжит үгсээр сэргэж, Би гэрлийг харсан. Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч Хэ…

  • Бурханы сайн мэдээг хүлээнэ

    Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа, зүрхнийхээ …

  • Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд

    Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлд Танд хэлмээр маш их зүйл байдаг. Би утга учиртай амьдралаар хэрхэн амьдрахаа мэдэхгүй нүгэл дотор амьдарч байсан…