766 Бурханыг хайрладаг хүмүүсийн уриа

1 Бурхан эцсийн өдрүүдэд ямар ажил хийхийг, эсвэл махбодод ирж, сайн муугийн алинд ч хүнтэй хамт зогсохын тулд Бурхан яагаад туйлын их доромжлол амссан болохыг өнөөдөр ч гэсэн олон хүн мөн л мэддэггүй. Бурханы ажлын зорилгоос эхлээд эцсийн өдрүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний зорилго хүртэлх эдгээр зүйлийг хүмүүс ер мэддэггүй. Хүмүүс Бурханы шаарддаг оролтын тухайд үргэлж хайнга, хоёрдмол санаатай байсаар ирсэн нь махбод дахь Бурханы ажилд туйлын их бэрхшээл авчирсан юм. Хүмүүс бүгд саад тотгор болсон мэт санагддаг ба өнөөдөр ч гэсэн тэд тодорхой ойлгохгүй хэвээр байдаг. Тийм учраас, та нарыг Иов шиг, Бурханыг голсноос үхэхийг илүүд үзэн, бүхий л доромжлолыг тэвчих Бурханы үнэнч зарц болгохын тулд, мөн Петр шиг бүхий л оршихуйгаа Бурханд өргөж, эцсийн өдрүүдэд Бурханаар авхуулах дотнын хүмүүс болгохын тулд бид хүн дээр хийдэг Бурханы ажил, Бурханы яаралтай санаа зорилгын талаар ярих ёстой гэж Би бодож байна.

2 Бүх ах эгч нар байгаа бүхнээ өгч, өөрсдийн бүхий л оршихуйг Бурханы тэнгэрлэг хүсэлд өргөн барьж, Бурханы гэр дэх ариун зарц болж, Бурханы хайрласан хязгааргүй их амлалтыг эдэлж, ингэснээр Эцэг Бурханы зүрх сэтгэл тун удалгүй тайван амрах болтугай. “Эцэг Бурханы хүслийг биелүүлэх” гэдэг нь Бурханыг хайрладаг хүн бүрийн уриа байх ёстой. Эдгээр үг хүний оролтын хөтөч, түүний үйлдлүүдийг чиглүүлэх луужин болох ёстой. Энэ нь хүнд байх ёстой шийдвэр мөн. Газар дээрх Бурханы ажлыг бүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажилтай хамтран ажиллах нь хүний үүрэг бөгөөд нэг л өдөр Бурханы ажил дуусах үед Түүнийг тэнгэр дэх Эцэг рүүгээ эртхэн буцан очиход хүн баяртайгаар үднэ. Энэ нь хүний биелүүлэх ёстой хариуцлага биш гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 765 Бурханы хайр татам байдлыг мэдэхийн тулд Түүний ажлыг туул

Дараах: 767 Бурханд итгэдэг ч Түүнийг хайрладаггүй байх нь хий дэмий амьдрал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх