727 Бүтээл нь Бүтээгчийг дуулгавартай дагах ёстой

1 Бүтээлийн Эзэн бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь бас хамгийн өндөр дээд зарчим юм. Бүтээгдсэн зүйлд Тэрээр хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон шаардлагад бүрэн үндэслэдэг; Тэр нэг ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн нэг ч хүнээр зөвшөөрүүлэх шаардлагагүй. Тэр хийх учиртай бүхнээ хийж, хүмүүст хандах ёстой байдлаараа ханддаг бөгөөд Тэр юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд бүтээлийн Эзэний ажилладаг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлс зөвхөн захирагдах л ёстой; тэдэнд өөр ямар ч сонголт байх ёсгүй.

2 Бүтээлийн Эзэн үргэлж бүтээлийн Эзэн байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах хүч чадал, эрхтэй бөгөөд ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Түүний эрх мэдэл. Харин өөрсдөө бүтээгдсэн зүйл учраас, Бүтээгч хэрхэн үйлдэх ёстой, мөн Түүний хийдэг зүйл зөв, буруу эсэхийн талаар нэг ч бүтээгдсэн зүйл дүгнэлт хийх хүч чадал, эрхгүй байдаг, мөн бүтээлийн Эзэн өөрсдийг нь захирч, зохион байгуулж, үгүй хийх ёстой эсэхийг ямар ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй юм. Түүнчлэн, бүтээлийн Эзэн өөрсдийг нь хэрхэн захирч, үгүй хийхийг ганц ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн.

3 Бүтээлийн Эзэн Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, Түүний бүтээсэн хүмүүс бүтээлийн Эзэний тогтоосон энэ баримтыг эрж хайж, захирагдаж, мэдэж, хүлээн зөвшөөрөх гэсэн нэг зүйлийг л хийх ёстой. Эцсийн дүнд, бүтээлийн Эзэн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх бөгөөд удирдлагын төлөвлөгөөгөө ямар ч саадгүй явуулна; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн захиралт, зохицуулалтыг хүлээн авч захирагдсан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн хүслийг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг ойлгосноор л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 726 Бүтээл нь Бурханы эрхшээлд байх ёстой

Дараах: 728 Бурханы зохион байгуулалтад чи үнэхээр захирагдаж чадах уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх