243 Эцсийн өдрүүдийн Христийг голохын үр дагавар

Эцсийн өдрүүдийн Христ амийг,

өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг,

бүгд амийг олж авч,

хүн Бурханыг мэдэж,

Бурханаар сайшаагдах зам.


I

Хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн

амийн замыг эрж хайхгүй бол

хэзээ ч Есүсийн сайшаалыг олж,

тэнгэр рүү орохгүй,

учир нь чи утсан хүүхэлдэй, түүхийн хоригдол.

Дүрэм журамд захиргдан,

түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс

хэзээ ч амийг, мөнх амийн замыг олж авахгүй;

тэдэнд сэнтийгээс урсах амийн ус биш,

хэдэн мянган жилийн турш тогтсон

булингартай ус л байх болно.

Эцсийн өдрүүдийн Христ амийг,

өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг,

бүгд амийг олж авч,

хүн Бурханыг мэдэж,

Бурханаар сайшаагдах зам.


II

Амийн усгүй хүмүүс хүүр,

Сатаны зугаа, тамын хүү болох болно.

Тэгвэл тэд яаж Бурханыг харж чадах вэ?

Хэрэв чи зогсонги болж, өнгөрсөнтэй зууралдан,

үүнийг өөрчлөх хүчин чармайлт гаргадаггүй бол

үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү?

Эцсийн өдрүүдийн Христ амийг,

өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг,

бүгд амийг олж авч,

хүн Бурханыг мэдэж,

Бурханаар сайшаагдах зам.


III

Бурханы ажлын алхмууд нь эрчлэх давалгаа,

нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг боловч

чи зүгээр л үхлээ хүлээдэг.

Чамайг яаж Хурганы дагагч гэж үзэх юм бэ?

Чиний Бурхан үргэлж шинэ,

хэзээ ч хуучирдаггүй

Нэгэн гэдгийг чи яаж батлах юм бэ?

Хуучирсан үг чамайг яаж шинэ эринд аваачиж,

Бурханы ажлыг эрэлхийлүүлж,

тэнгэрт аваачиж чадах вэ?

Энэ үгс түр зуурын тайтгарал л өгөхөөс,

амь өгч, төгс болгоход хөтлөх үнэн биш.

Үүнийг эргэцүүлэн бодууштай бус уу?

Чи доторх нууцуудыг нь харахгүй байна уу?

Чи өөрийгөө тэнгэрт хүргэж,

Бурхантай уулзаж чадах уу?

Эцсийн өдрүүдэд хүнийг аврахаар

одоо хэн ажиллаж байгааг хараарай.

Үгүй бол чи хэзээ ч үнэнийг,

амийг олж авч чадахгүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 242 Эцсийн өдрүүдийн Христийг голох нь Ариун Сүнсийг доромжилж буй явдал

Дараах: 244 Бурханыг эсэргүүцвэл эцэстээ шийтгүүлэхээс өөр аргагүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх