806 Бурханы зан чанарыг мэдэхгүй байхын үр дагавар

1 Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх учиртай ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнийг хүндэлж, Түүнээс айх боломжгүй болно; харин жишимгүй хааш яаш байдал, булзаарал, түүнчлэн засаж боломгүй доромжлол л байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал бөгөөд Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг орхигдуулж болохгүй хэдий ч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, эсвэл нарийвчлан судлаагүй. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл тоомсорлосон нь харахад илт байдаг. Хэрвээ та нар Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний зан чанарт халдаж тун болзошгүй. Түүний зан чанарт халдах нь Бурханы Өөрийн уур хилэнг хүргэхтэй адилхан бөгөөд тэр тохиолдолд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг болно.

2 Бурханы зан чанарыг ойлгооч гэж та нараас шаардах нь Миний ажилтай зөрчилддөггүй. Учир нь, захиргааны зарлигийг байнга зөрчдөг бол та нарын дундаас хэн чинь шийтгэлээс зугтах юм бэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөх байсан бус уу? Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ өөрсдийн хийдэг алхамд хянуур бай гэж Би бас л шаардаж байна. Энэ нь та нарт Миний тавьдаг илүү өндөр шаардлага бөгөөд та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан авч үзэж, ул суурьтай анхаарна гэж Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь амсах ба өөр хэн ч та нарын оронд шийтгэл хүлээхгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 805 Бурханыг мэддэг хүмүүс л Түүнд гэрчлэл хийж чадна

Дараах: 807 Петрийг чи даган дуурайх учиртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх