982 Хүний гэм буруугийн үр дагавар

1 Чи хэдий чинээ их гэм буруу үйлдэнэ, сайн хүрэх газар олж авах боломж чинь төдий чинээ бага байдаг. Харин эсрэгээрээ, гэм буруу бага үйлдэх тусам, Бурханаар магтуулах боломж чинь улам их байна. Надаар уучлуулах боломжгүй болтлоо гэм буруу чинь ихэсвэл уучлагдах боломжоо чи бүрмөсөн алдсан байх болно. Тэгвэл, хүрэх газар чинь дээр биш, харин доор байна. Хэрвээ Надад итгэхгүй байгаа бол чи зориг гаргаад, бурууг үйлд, тэгээд юунд хүрэхээ хар.

2 Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэг, буурь суурьтай хүн бол гэм буруугаа уучлуулах боломжтой байх нь гарцаагүй бөгөөд дуулгаваргүй байх чинь улам багасаж, улам цөөрнө. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх гэм буруу чинь гарцаагүй ихсэж, дуулгаваргүй байдлын чинь хэмжээ хязгаартаа хүртлээ улам бүр нэмэгдэх бөгөөд тэр нь бүрмөсөн устах цаг чинь байх болно. Тэр үед ерөөл хүртэх гэсэн таатай мөрөөдөл чинь сүйрнэ.

3 Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа төдий гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлээгүй гэх шалтаг бүү тооч. Түүнчлэн үйлдсэн гэм буруугаа гагцхүү юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол үнэнийг хэзээ ч олж авахгүй хулчгар бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг үнэний шаардлагад хэзээ ч нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч хэвээр үлдээнэ гэдгийг Би хэлье. Өөрийнхөө хүрэх газарт анхаараад нуугдмал гэм буруугаа анзааралгүй бүү үлдээ; гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болоод ямар нэг гэм буруугаа бүү орхигдуул.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 981 Хүмүүс гэрэл гэгээтэй замыг олж авна гэж Бурхан найддаг

Дараах: 983 Амьд яваа өдөр бүр чинь одоо нэн чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх