1006 Бурхан хүнийг төгс болгох дөрвөн нөхцөл

1 Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, төгс болгуулахад дөрвөн үндсэн нөхцөл бий. Эдгээр нь, үүргээ зөвшөөрөгдөхүйц стандартад нийцүүлэн гүйцэтгэх, дуулгавартай хандлагатай байх, үндсэндээ үнэнч байх, гэмшсэн зүрх сэтгэлтэй байх явдал юм. Энэ дөрвөн нөхцөл биелэх үед Бурхан хүмүүст шүүлт, гэсгээлтийн ажил хийж эхэлдэг. Шүүлт, гэсгээлтийн ажил явуулахынхаа өмнө Бурхан хүмүүсийг хэмжинэ. Тэгвэл яаж хэмждэг вэ? Бурханд хэд хэдэн стандарт бий. Нэгдүгээрт, Бурхан Өөрийнх нь өгсөн даалгаварт хүмүүс ямар хандлага баримталж байгааг, тэд үнэнч байх чадвартай эсэхийг, бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа дайчилж чадах эсэхийг хардаг. Нэгтгэн дүгнэвэл, Тэрээр үүргээ зөвшөөрөгдөхүйц стандартад нийцүүлэн гүйцэтгэх чадвартай эсэхийг чинь хардаг.

2 Хоёрдугаарт, чи Бурханд дуулгавартай хандлага баримтлах ёстой. Бүрэн дуулгавартай байдалд хүрэхийн өмнө чи дуулгавартай хандлагатай байх ёстой. Бурханы өгдөг даалгаварт мөс чанар, эрүүл ухаанаар хандахаас гадна үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгон, ямар ч нөхцөлд орж, ямар ч үйл явдалтай учирсан бай, дуулгавартай хандлага баримталж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийг зөв хэмээн хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг үнэн гэж үзэж, Бурханы үгийг хэрэгжүүлэх зарчмаа болгон, зарчмын талаар тааруу ойлголттой байлаа ч хоосон сургаалыг баримталж буй мэт даган мөрдөж чаддаг байна гэсэн үг. Энэ нь ийм хандлага билээ.

3 Дуулгавартай хандлагатай болмогц үг яриа, биеэ авч явах байдал, зан авирт чинь удалгүй улам их өөрчлөлт гарна. Тэгвэл эдгээр нь ямар өөрчлөлт байх вэ? Бурхан чамайг үндсэндээ үнэнч гэж тооцно. Үг яриа, биеэ авч явах байдалд чинь зориудын худал хуурмаг байх нь багасна. Хэлдэг үгийн чинь 80 хувь үнэн болно. Заримдаа чи муу зуршил, байгаа орчин юм уу тодорхой бусад шалтгаанаас үүдэн санаандгүй худал хэлж, сэтгэл чинь тавгүйтэх бөгөөд дараа нь Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайн, иймэрхүү зүйл дахин тохиолдох үед тэгтлээ муу байхаа больж, байр байдал чинь улам бүр дээрдэж, Бурхан чамайг үндсэндээ үнэнч гэж үзнэ.

4 Бурхан хүмүүсээс гэмшсэн зүрх сэтгэлтэй байхыг шаарддаг. Бурхан чамайг сахилгажуулж, цээрлүүлнэ үү, эсвэл чамд сануулж, захина уу хамаагүй, үе шат бүрд Бурхан та хоёрын дунд зөрчил үүсэх үед чи өөрийн санаа, үзэл бодолтой зууралдаж, Бурханы талаарх буруу ойлголт, буруутгал, дуулгаваргүй байдлаа засахгүй, өөрийгөө өөрчлөхгүй бол Бурхан чамайг санах болно. Өөрийгөө өөрчилж, санаа, зорилгоо хойш тавьж, ийм зүрх сэтгэлтэй болох үед энэ чинь ч бас угаасаа дуулгавартай хандлага байх болно. Өөртөө эргэлт хийх чадвартай байна гэдэг Бүтээгчийн ялгамж чанарыг хүлээн зөвшөөрч, мөн чанарыг нь таньж байгааг чинь нотолдог. Бурхан үүнийг нэн чухалчилдаг.

5 Чи өөрийн мэдрэмж, амьдралын гүн ухааны дагуу амьдрахын орондБурханы хэлсэн үг, Бурханы чамд өгсөн зарчим, Бурханы чамд оноосон үүрэг, Бурханы чамд хэлсэн хэрэгжүүлэх зам, алхах ёстой замынхаа дагуу амьдарч, Бурхан чамд яаж хандаж байгааг үл харгалзан хийх учиртай зүйлээ хийж байвал Бурхан чамайг хүлээн зөвшөөрнө. Эдгээр зүйлийг гүйцэлдүүлж, Бүтээгчийн ялгамж чанарыг танин мэдэж, үүрэгтээ хандах хариуцлагатай хандлагатай, үнэнд хандахдаа өөрийгөө өөрчилж чаддаг хандлагатай болмогц чинь Бурхан чам дээр шүүлт, гэсгээлтийн ажил хийж, эндээс чиний аврал эхэлдэг билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замаар явж эхэлж чаддаг (3)”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 1005 Хүнд тавих Бурханы эцсийн шаардлага

Дараах: 1007 Хүний төгсгөлийн талаарх Бурханы зохицуулалт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх