974 Шинэ эрин үеийн тушаал

Хэдийгээр одоо Хуулийн эрин үе биш боловч Хуулийн эрин үед ярьдаг байсантай адил дагаж мөрдөх ёстой олон үг байсаар байгаа. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөдөгт найдсанаар л эдгээр үгийг хэрэгжүүлдэггүй, харин эдгээр нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм.

1 Та нар бодитой Бурханы ажлыг шүүх ёсгүй. Бурханы гэрчилсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө та нар зөв зохистой авирлах ёстой, замбараагүй байж болохгүй. Хэл яриа чинь боломжийн байж, үг, үйлдэл чинь Бурханы гэрчилсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын өнгө, зорилгыг дуурайх ёсгүй. Гаднаа та нар Бурханы гэрчилсэн хүнийг илэрхий эсэргүүцэх ямар нэг зүйл хийж болохгүй.

2 Өнөөдөр хүний хувьд, дараах зүйлийг сахин мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханыг чи аргалахаар оролдох юм уу Түүнээс юу ч нуух ёсгүй. Урд чинь байгаа Бурханы өмнө чи бузар заваан, биеэ тоосон юм ярьж болохгүй. Бурханы итгэлийг олж авах гэж нүдний чинь өмнө байгаа Бурханыг чихэр шиг үг, сайхан яриагаар хуурч болохгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүй авирлаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой бөгөөд Түүний үгийг сөрж, эсэргүүцэж, маргаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үгийг хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Хорон муу хүмүүсийн ов мэхтэй урхинд орохоос зайлсхийж үг хэлээ хянах ёстой. Чамд зориулан Бурханы тогтоосон хил хязгаарыг давахаас зайлсхийж алхаагаа хянах ёстой. Хэрэв чи хил хязгаарыг давбал Бурханы байр сууринд зогсож, ихэрхүү, ихэмсэг үгээр ярихад хүрч, тэгснээр Бурханд жигшигдэх болно.

3 Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр түгээж болохгүй, тэгвээс бусад хүн чамайг дооглон тохуурхаж, диаволууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах болно. Чи ойлгоогүй ч гэсэн үүнийг шүүж болохгүй; чи эрж хайж, нөхөрлөхөөс өөрийг хийж чадахгүй. Ямар ч хүн Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууриас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь буруу юм. Бурханы гэрчилсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үг, үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодлоороо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ бол хүний хариуцлага, үүнийг хэн ч өөрчилж болохгүй бөгөөд ингэх нь захиргааны зарлигийг зөрчинө. Үүнийг хүн бүхэн санах ёстой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шинэ эрин үеийн тушаал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 973 Бурханы хэлдэг, хийдэг бүхэн үнэн

Дараах: 975 Шинэ эрин үеийн тушаал гүн гүнзгий ач холбогдолтой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх