234 Бурханы сэтгэлийг тайтгаруулахын тулд шинэ хүн болъё
I
Сатан гүн завхруулсны улмаас би байгаа бүхэндээ биеэ тоодог.
Ажил, номлолдоо онгирч, өөрийгөө гайхалтай гэж боддог.
Өөрийгөө би хэт их зөвтгөн, чухалчилдаг! Хүний төрх надад огт үгүй.
Би хэтэрхий дорд, жигшүүртэй! Өчүүхэн төдий ч хүн чанаргүй.
Өөрийгөө үргэлж өнгөлөн далдалж, чин үнэнч дүр эсгэхэд минь Та гунихаас өөр яалтай?
Зүрх сэтгэлийг минь Та нэвт харсан, Таны үгийн илчилсэн зүйл намайг ичээсэн.
Нүүрээ хийх газаргүй болсон би шаналлаа үгээр илэрхийлж чадалгүй, сэтгэл эмтэрлээ.
Таныг тун удаан дагасан атлаа хүслийг тань хайхарч байсан удаагүй.
Бичиг үсэг, хоосон сургаалаар зэвсэглэсэн ч зан чанараа өөрчлөөгүй.
Таны үг бүхнийг тодорхой болголоо, би л эрэл хайгуулдаа хичээл зүтгэл гаргадаггүй.
II
Таны үгийн шүүлт, гэсгээлтийг туулаад эцэст нь би сэрлээ.
Таны эсрэг би дахин тэрслэхгүй, мөс чанараар дахин дутахгүй.
Хүн төрөлхтнийг аврахын тулд Та Өөрийгөө даруусган махбод болсон.
Бузар, дорд надад ямар нэр төр байх билээ?
Биеэ тоож, хүн чанар, эрүүл ухаанаа алдаад, би хүн гэж дуудуулах үнэ цэнгүй болсон.
Таны үг сэтгэлийн минь утсыг хөндөж, Таны үг намайг сэрээсэн.
Таны агуу хайр зүрх сэтгэлийг минь байлдан дагуулсан, би дахин алдар нэр, ашиг хонжоо хайхгүй.
Таны хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэхийг л хүснэ.
Таны төлөө өөрийгөө зарлагадаж, сэтгэлийг тань тайтгаруулахын тулд шинэ хүн болно.
Үнэнийг хэрэгжүүлж, үгээр тань амьдарч, амьдралын гэрэлтэй замыг сонгоно.