4 Магтаал Сионд ирлээ

I

Магтаал Сионд ирлээ.

Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.

Магтаал Сионд ирлээ.

Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж,

Түүний нэр түгэж байна.

Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч,

Сүүлчийн Христ, бидний гэрэлт Нар,

ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!

Магтаал Сионд ирлээ.

Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.

Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.


II

Та бүлэг ялагчдыг бий болгож,

Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн.

Бүгд энэ уул руу эргэн ирж,

Таны сэнтийн өмнө сөгдөн мөргөх ёстой!

Та бол цор ганц жинхэнэ Бурхан,

Та алдар суут, эрхэм билээ.

Бүх алдар, магтаал, эрх мэдэл Таны сэнтийнх билээ!

Амийн ундарга сэнтийнээс урсаж,

Таны хүмүүсийг усалж, тэжээн,

бидний амь өдөр бүр өөрчлөгдөнө.

Шинэ гэрэл биднийг гэгээрүүлж, дагаж,

Бурханы тухайн шинэ зүйлсийг үргэлж илчилнэ.

Магтаал Сионд ирлээ.

Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.

Магтаал Сионд ирлээ.

Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж,

Түүний нэр түгэж байна.

Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч,

Сүүлчийн Христ, бидний гэрэлт нар,

ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!

Магтаал Сионд ирлээ.

Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.

Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.


III

Жинхэнэ Бурханыг туршлагаараа бататгаарай.

Бурханы үг үргэлж гарч ирсээр,

зөв хүмүүсийн дотор гарч ирдэг.

Бид үнэхээр ерөөлтэй!

Өдөр бүр Бурхантай нүүр тулж,

бүх зүйл дээр Түүнтэй ярилцдаг.

Бурхан бүгдийг шийдэг. Бурханы үгийг эргэцүүлээрэй.

Бидний зүрх бүгд Бурханы дотор тайван байна.

Бид Бурханы өмнө ирж,

Түүний өмнө гэрлийг нь хүлээж авна.

Бидний амьдрал, үйлс, үг, бодол бүгд

Бурханы үгэнд суурилдаг.

Энэ нь бидэнд буруугаас зөвийг ялгаж хэлдэг.

Магтаал Сионд ирлээ.

Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.

Магтаал Сионд ирлээ.

Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж,

Түүний нэр түгэж байна.

Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч,

Сүүлчийн Христ, бидний гэрэлт нар,

eртөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!

Магтаал Сионд ирлээ.

Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.

Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.


IV

Бурханы үг нь сүвэлсэн зүү мэт.

Дотор нуугдсан зүйлс нэг нэгээрээ гарч ирнэ.

Түүнтэй ярилц, бүү хойшлуул.

Бодол, санааг Бурхан илчилдэг.

Христийн сэнтийн өмнө бүгд,

амьдралын хором мөч бүртээ

шүүлтийг туулан амьдардаг.

Бидний биеийн хэсэг бүрийг Сатан эзэрхийлсээр байна.

Бурханы эрх мэдлийг сэргээхийн тулд

Бурханы сүмийг цэвэрлэх ёстой.


V

Бурханаар бүрэн эзэмдүүлэхэд

үхэл амьдралын тулаан шаардлагатай.

Хуучин төрхөө цовдлоход дахин амилсан Христийн амь

дээд эрхийг авдаг.

Одоо Ариун Сүнс бидний хэсэг бүр лүү довтолж,

тулаан эхлүүлж байна!

Бид Бурхантай хамтарч, золиослох хүсэлтэй байгаа цагт

Бурхан биднийг дотроос нь ариусгахын тулд

гэрлээ үргэлж гэрэлтүүлэн,

Сатаны эзэмшилд буй бүгдийг буцаан авна.

Ингэж бид Түүгээр бүрэн болгуулдаг.

Цагаа дэмий бүү үр. Бурханы үгэн дотор амьдар.

Бүх ариун хүмүүстэй хамт байгуулагдаж,

Түүний хаанчлалд хүргэгдэн,

Бурхантай хамт алдар руу орогтун.

Магтаал Сионд ирлээ.

Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.

Магтаал Сионд ирлээ.

Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж,

Түүний нэр түгэж байна.

Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч,

Сүүлчийн Христ, бидний гэрэлт нар,

ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!

Магтаал Сионд ирлээ.

Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.

Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 3 Хаанчлалын сүлд дуулал
(III) Хүмүүс ээ, бүгд баярлан хашхирцгаа

Дараах: 5 Хүний Хүү алдар суутайгаар гарч ирлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх