801 Хүн Бурханыг мэдсэнээр л хайрлаж чаддаг

I

Бурханыг мэдэх нь

Бурханы ажлын эцсийн үр дүн юм;

энэ бол хүнд тавьсан

Бурханы сүүлчийн шаардлага.

Үүнийг хийдэг шалтгаан нь

Бурханы эцсийн гэрчлэлийн төлөө билээ.

Хүнийг Өөр лүүгээ

эргэлт буцалтгүй эргүүлэхийн тулд

Тэр энэ ажлыг хийдэг.


Бурханыг мэдсэнээр л

хүн жинхэнэ итгэлтэй болж,

Бурханыг мэдэж байж л

Бурханаас эмээж, дуулгавартай байна.

Бурханыг мэдэхгүй хүмүүс хэзээ ч Бурханыг

дуулгавартай дагаж, хүндэлж чадахгүй.


Бурханыг мэдэж байж л

хүн Бурханыг хайрлаж чадна.

Хүн хэрхэн, юуг олж авахаар

эрж хайх нь хамаагүй

Бурханы талаарх мэдлэгт

хүрч чадсан байх ёстой.

Ийм маягаар л хүн Бурханыг

сэтгэл хангалуун болгож чадна,

хангалуун болгож чадна.


II

Бурханыг мэдэх гэдэг нь зан чанарыг нь мэдэж,

хүслийг нь ойлгон, Тэр юу болохыг мэдэх юм.

Гэхдээ аль ч талыг нь мэдсэн бай

хүн төлөөс төлж,

захирагдах хүсэлтэй байхгүй бол

эцсээ хүртэл дагаж чадахгүй.


Бурханы ажил хүний үзлээс хэтэрхий ялгаатай.

Бурхан юу болохыг мэдэж,

хэлдэг, хийдэг бүхнийг нь мэдэх хэцүү.

Хүн Бурханыг дагахыг хүсдэг ч

дуулгавартай байх хүсэлгүй бол

юу ч олж авахгүй, юу ч олж авахгүй.


Бурханыг мэдэж байж л

хүн Бурханыг хайрлаж чадна.

Хүн хэрхэн, юуг олж авахаар

эрж хайх нь хамаагүй

Бурханы талаарх мэдлэгт

хүрч чадсан байх ёстой.

Ийм маягаар л хүн Бурханыг

сэтгэл хангалуун болгож чадна,

хангалуун болгож чадна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 800 Зөвхөн Бурханыг мэдсэнээр л хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадна

Дараах: 802 Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг олж авч чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх