728 Бурханы зохион байгуулалтад чи үнэхээр захирагдаж чадах уу?

1 Та нар тэнгэрт байдаг ерөөлтэй адил газар дээрх ерөөлийг минь эдлэхэд бэлэн байна уу? Та нар Миний тухай ойлголт, Миний үгийн таашаал, Миний талаарх мэдлэгийг амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хэтийн ирээдүйг бодолгүйгээр Надад бүрэн захирагдаж үнэхээр чадах уу? Та нар өөрсдийгөө хонь адилаар Надаар нядлуулж, Надаар удирдуулж үнэхээр чадах уу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хүн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж, Миний амлалтыг хүлээн авсан бүх хүн Миний ерөөлийг хүртдэг хүмүүс юм гэж үү?

2 Эдгээр үгээс та нар ямар нэг зүйлийг ойлгов уу? Хэрвээ Би та нарыг туршвал та нар өөрсдийгөө Миний эрхшээлд үнэхээр орхиж, эдгээр шалгалтын дунд Миний санаа зорилгыг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үг хэлж, эсвэл олон сонирхолтой түүх ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; харин Надад сайн гэрчлэл хийж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас шаардаж байна. Хэрвээ Би шууд яриагүй бол чи эргэн тойрныхоо бүх зүйлийг хаяж, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах байсан уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгийн утга учрыг хэн ухаарч чадах вэ?

3 Цаашид эргэлзээнд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачилгатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас шаардаж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний утгыг ойлгохгүй байж, улмаар Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгээс та нарын төлөө гэсэн Миний санаа зорилгыг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод, мөн бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэр бүх хүн чадах чинээгээрээ аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө хамгийн сайнаа өргөн барих ёстой. Чи ийм зүйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 4-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 727 Бүтээл нь Бүтээгчийг дуулгавартай дагах ёстой

Дараах: 729 Бурханд хандахад байх ёстой хандлага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх