552 Үнэнийг үл орхивол аврагдаж чадна

I

Асуудлаа зөвөөр харахгүй бол

Бурханы тухай мэдлэгт энэ нь нөлөөлнө.

Хэв чанар нь дорд гэдгээ,

ноцтой гэм буруу үйлддэг гэдгээ

зарим хүн ухаардаг.

Тэд өөрсдийгөө хаяж, найдвараа алдаад

үнэний төлөө зовохыг хүсдэггүй.

Тэд зан чанараа өөрчлөхөөр чармайдаггүй,

өөрсдийгөө өөрчлөгдөөгүй гэж боддог.

Яг одоо, Би чамд хэлж байна:

Асуудалдаа зөвөөр ханддаг хүмүүст

найдвар бий,

тэд сөрөг байдлаас гарна.

Өөрийгөө зөвөөр хар, үнэнийг бүү орхи.


II

Үнэндээ зарим хүн өөрчлөгдсөн хэдий ч

түүнийгээ огт олж хардаггүй.

Тэд зөвхөн өөрсдийн асуудлаа л хараад

Бурхантай хамтарч ажиллах хүслээ алддаг.

Энэ тэдний хэвийн оролтыг хойшлуулж,

Түүний тухай буруу ойлголтыг нэмэгдүүлнэ.

Түүгээр зогсохгүй энэ нь тэдний

хүрэх газарт нөлөөлдөг.

Яг одоо, Би чамд хэлж байна:

Асуудалдаа зөвөөр ханддаг хүмүүст

найдвар бий,

тэд сөрөг байдлаас гарна.

Өөрийгөө зөвөөр хар, үнэнийг бүү орхи.


III

Сул дорой байхдаа ч үнэний эрэлчид

хувь заяагаа бодолгүй үүргээ гүйцэтгэдэг.

Өөрчлөлтийг Би хардаг; хэрэв сайн харвал

зарим завхралаа өөрчлөгдсөнийг

чи олж мэднэ.

Харин чи хамгийн өндөр стандартаар

өөрийн өсөлтийг хэмжвэл,

тэнд хүрч чадахгүйгээр үл барам

өөрчлөлтөө ч үгүйсгэдэг—энэ бол алдаа.

Яг одоо, Би чамд хэлж байна:

Асуудалдаа зөвөөр ханддаг хүмүүст

найдвар бий,

тэд сөрөг байдлаас гарна.

Өөрийгөө зөвөөр хар, үнэнийг бүү орхи.


IV

Буруу зөвийг үнэхээр таньж чаддаг бол

өөрийн доторх өөрчлөлтүүдийг шинж.

Өөрчлөлтөө хараад зогсохгүй чи

хэрэгжүүлэх замыг ч мөн олох болно.

Шаргуу ажиллах үед

аврагдах найдвар байгааг олж мэднэ.

Яг одоо, Би чамд хэлж байна:

Асуудалдаа зөвөөр ханддаг хүмүүст

найдвар бий,

тэд сөрөг байдлаас гарна.

Өөрийгөө зөвөөр хар, үнэнийг бүү орхи.


“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 551 Үнэнийг эрэлхийлэхэд шийдвэр хэрэгтэй

Дараах: 553 Бурхан Өөрийг нь үнэхээр хүсэн мөрөөсдөг хүмүүсийг орхихгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх