1001 Бурханы айлдвар хүнд зориулсан хамгийн сайн захиас юм

1 Өнөөдөр та нарт хийдэг Миний ажил та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтлөхийн төлөө байдаг; энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтнийг шинэ эрин үеийн амьдрал руу хөтлөх ажил юм. Энэхүү ажил алхам алхмаар та нарын дунд шууд хийгдэж, өрнөдөг: Би та нартай нүүр тулан зааж сургадаг; гараас чинь хөтөлдөг; та нарын ойлгодоггүй юм бүхнийг хэлж, дутагдаж байгаа бүхнийг чинь та нарт хайрладаг. Та нарын хувьд энэ бүх ажил амийн хангалт чинь бөгөөд та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу залж чиглүүлдэг гэж хэлж болно; энэ нь эцсийн өдрүүдэд энэ бүлэг хүмүүсийн амийг тусгайлан хангах зорилготой.

2 Одоо та нарын дунд Миний хийдэг ажил бол өнөөдрийн хангалт, цагаа олсон аврал боловч энэ хэдэн богинохон жилд Би та нарт бүх үнэн, амийн бүхий л зам, бүр хожмын ажлыг ч хэлнэ; энэ нь ирээдүйд аливааг хэвийн байдлаар туулах боломжийг та нарт олгоход хангалттай байх болно. Миний бүх үг дангаараа та нарт даалгасан зүйл минь юм. Би өөр ямар ч зүйл захидаггүй; өнөөдөр та нарт Миний хэлдэг бүх үг бол та нарт захих Миний захиас. Эдгээр үг нь та нарын өнөөдрийн үзэгдэл, хожим тулж түших зүйл, өнөөдрийн амийн хангалт, ирээдүйн захиас бөгөөд өөр илүү дээр захиас гэж байхгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1000 Хагацах цаг боллоо

Дараах: 1002 Бурхан Сион руу буцах үе

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх