226 Бурханд итгэгчдийн эрж хайх ёстой зүйл
I
Эзэнд би олон жил итгэж, сайн мэдээг байнга түгээсэн ч Бурханд гэрчлэл хийж чадсангүй.
Бурханы нигүүлслийг эдэлсэн гэрчлэлээ л ярьсан болохоос
Бурханы тухай жинхэнэ ойлголтыг ярьж чадсангүй.
Гэсэн ч Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж мөрөөссөн.
Ямар хөгийн байгаа вэ!
Христийн суудлын өмнө шүүлт туулаад би асар их харуусаж, ичгүүрт автлаа.
Бурханд итгэснээр юу олж авдгийг би мэдээгүй явсан болж таарлаа.
Махран ажилласан ч Бурханы зүрх сэтгэлийг анхаарсангүй.
Шагнал, титэм хүртэхийг л санаархдаг Паул шиг байжээ, би.
Зан чанараа өөрчлөлгүй Бурханд олон жил итгэсэндээ асар их ичлээ.
Эцсийн эцэст Бурхан хүн төрөлхтнийг амьтай болгохын төлөө л авардаг билээ.
II
Бурханы шүүлт надад Бурханы хайр, ерөөлийг харууллаа.
Бурханы үг сатанлаг зан чанарыг минь илчилж, биеэ тоосон уг чанартай минь харьцлаа.
Асар их завхарсан, өчүүхэн ч хүний төрхгүй гэдгээ эцэст нь би олж харлаа.
Үүргээ биелүүлэхдээ би будилж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй.
Бурханд гэрчлэл хийж, Бурханы хайрыг хариулмаар байвч би хүчин мөхөстдөг.
Үнэнийг эрэлхийлэхээр шаргуу ажиллахгүй бол амьдрал минь Бурханы нэрийг гутаана.
Үнэнийг олж авах хүртлээ амсхийхгүй гэж би шийдсэн.
Хэчнээн их зовлоо ч хамаагүй, үнэнийг олж авахын төлөө
би хэзээ ч бууж өгөхгүй,
би хэзээ ч бууж өгөхгүй.