484 Бурханд жинхэнээсээ итгэнэ гэдэг нь Түүний үгийг хэрэгжүүлж туулах явдал юм

I

Зөвхөн Бурханы үгийн бодит туршлага дунд л

хүн үнэн ба амиар хангагдаж чадна.

Хэвийн хүн чанар гэж юу болохыг зөвхөн

эндээс л хүн ойлгож авч чадна.

Зөвхөн эндээс л хүн утга учиртай амьдрал,

жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болох,

Бурханд хэрхэн захирагдаж, анхаарал тавих,

бүтээлийн үүргийг хэрхэн биелүүлэхээ мэдэж,

жинхэнэ хүний төрхийг эзэмшиж чадна.


II

Зөвхөн Бурханы үгийн бодит туршлага дунд л

жинхэнэ итгэл ба шүтэн мөргөлийг ойлгож чадна.

Тэнгэр, газар, бүх зүйлийн Захирагч хэн гэдгийг

зөвхөн эндээс л хүн мэдэж чадна.

Бүх зүйлийн Эзэн бүгдийг захирч, бүх бүтээлээ

удирдаж, хангадаг арга замыг

зөвхөн эндээс л хүн ойлгож чадна.

Тэр хэрхэн оршиж, хэрхэн харагдаж, ажилладгийг

зөвхөн эндээс л хүн харж чадна, харж чадна.


III

Бурханы үгийг бодитоор туулахгүй бол

Бурханы үг ба үнэнийг хүн мэдэхгүй.

Ийм хүн харваас амьд үхдэл, тэр чигтээ цогцос,

Бүтээгчийн тухай мэдлэг түүнд огт хамаагүй.

Бурханы нүдээр ийм хүн хэзээ ч Түүнд итгээгүй,

ийм хүн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй.

Бурхан ийм хүнийг

жинхэнэ бүтээгдсэн зүйл байтугай

Өөрийн дагалдагч, итгэгч гэж үздэггүй.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 483 Том, бага гэлтгүй бүх зүйл дээр Бурханы замыг дагагтун

Дараах: 485 Бурханы ажлыг туулах явдлыг Бурханы үгээс салгах боломжгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх