493 Бурханы таалах үр жимс байхыг чи хүсдэг үү?

I

Бурханы ардууд үргэлж Сатаны заль мэхээс

Бурханы гэрийн үүдийг хамгаалж,

бие биеэ дэмжих ёстой.

Тэгвэл Сатаны урхи,

бүх харууслаас зайлсхийнэ.

Яагаад Бурхан та нарыг

яаран сургадгийг мэдэх үү?


Яагаад Тэр та нарт

сүнсний ертөнцийн баримтыг хэлдэг вэ?

Яагаад та нарт ахин дахин сануулж, захидаг вэ?

Та нар үүнийг бодож үзсэн үү?

Ойлгож байна уу?


Өнгөрсөнд тулгуурлан та нар

илүү туршлагатай болж,

өнөөдрийн үгийн удирдамжаар

хольцоо арилгах ёстой.

Бурханы үгийг сүнснийхээ гүнд

үндэслүүлэн, цэцэглүүлж,

илүү их үр жимс гаргах ёстой.


II

Бурхан гоёмсог цэцэг биш харин

мууддаггүй үр жимс хүсдэг.

Хүлэмжин дэх цэцэг од шиг олон байж болох ч

гандмагц нь хэн ч тоодоггүй.

Тэд Сатаны заль мэх шиг салбайж навсайдаг.


Нар, салхийг сөрөн Бурханыг гэрчилдэг хүмүүс

гоё сайхан биш ч гэлээ

хагдрахдаа үр жимс өгөх болно.

Учир нь тэдний үр жимс Бурханы шаарддаг зүйл.

Бурхан ингэж хэлэхэд

та нар хэр их ойлгож байна вэ?


Өнгөрсөнд тулгуурлан та нар

илүү туршлагатай болж,

өнөөдрийн үгийн удирдамжаар

хольцоо арилгах ёстой.

Бурханы үгийг сүнснийхээ гүнд

үндэслүүлэн, цэцэглүүлж,

илүү их үр жимс гаргах ёстой.


Бурханы таашаалын төлөө

цэцэг гандаж, жимс гармагц

газар дээрх Бурханы ажил дуусаж,

Тэр мэргэн ухааны жимсээ эдэлнэ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 3-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 492 Хүнд өгөх Бурханы зөвлөгөө

Дараах: 494 Бурханы үгийг хэрэгжүүлснээр л бодит байдал ирдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх