563 Хүний уг чанарыг шийдвэрлэх үндсэн зарчмууд

Хүний уг чанарыг шийдвэрлэх нь махан биеийг хаяхаас эхэлдэг бөгөөд махан биеийг хаях нь бас зарчимтай байхыг шаарддаг. Хүн мулгуу байх зуураа махан биеийг хаяж чадах уу? Асуудалтай тулгармагцаа чи махан биеэ дагадаг. Энд нэлээд чухал нэг зарчим бий, өөрөөр хэлбэл, асуудалтай тулгарах үедээ чи бүр ч их эрж хайх ёстой; тухайн асуудлыг Бурханы өмнө авчирч, үүнийг бодолцож үзэхэд илүү их цаг зарцуулах ёстой. Түүнчлэн орой болгон чи өөрийн байр байдлыг шинжилж, үйлдлээ нягтлан шалгах ёстой: Чиний ямар үйлдэл үнэнд нийцэж, ямар нь зарчмын эсрэг байсан бэ? Энэ бол өөр нэг зарчим юм. Энэ хоёр зүйл хамгийн чухал: Нэг нь, ямар нэг зүйл хийж байхдаа өөрийгөө шалгаж үзэх, нөгөө нь хийснийхээ дараа өөрийгөө шалган үзэх юм. Гурав дахь зарчим бол, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу гэсэн үг болохыг, мөн асуудлыг зарчимч байдлаар шийдвэрлэх гэж юуг хэлдгийг маш тодорхой мэдэж байх явдал юм. Энэ талаар тов тодорхой мэдмэгцээ чи асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэнэ. Энэ гурван зарчмыг баримталснаар чи өөрийгөө хянаж чадна. Завхарсан уг чанар чинь илчлэгдэх юм уу дахин ил гарч ирж чадахгүй. Энэ нь ч бас хүний уг чанарыг шийдвэрлэх үндсэн зарчим юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 562 Өөрийн бодол, үзэл санааг мэдэх нь чухал

Дараах: 564 Өөрийгөө эргэцүүлэх нь хамгийн чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх