911 Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй

I

Бурхан агуу эрх мэдэлтэй хэдий ч

зарчимч, нямбай, хэлсэн үгэндээ хүрдэг.

Энэ нь Бүтээгчийн халдашгүй байдлыг,

эрх мэдлийг нь даван туулшгүйг харуулдаг.

Бурхан дээд эрх мэдэлтэй,

бүх зүйл гарт нь байж,

бүгдийг захирдаг ч

хэзээ ч төлөвлөгөөгөө нурааж байгаагүй.

Эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ зарчмаа баримталж,

хэлсэн үг, төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлдэг.

Тэнгэр, газар өөрчлөгдлөө ч

Бурханы эрх мэдэл өөрчлөгдөхгүй.

Бүх зүйл өнгөрөн одлоо ч

Түүний эрх мэдэл алга болохгүй.

Энэ бол Бурханы эрх мэдлийн

жинхэнэ мөн чанар.

Огт халдашгүй, бас хувиршгүй байдаг.


II

Бурханы захирдаг бүх зүйл,

эрх мэдлээ хэрэгжүүлдэг

зарчмуудыг нь дуулгавартай дагадаг.

Тиймээс Бүтээгчийн төлөвлөгөөнөөс

ангид юу ч байхгүй.

Эрх мэдлийнх нь хэрэгждэг зарчмуудыг

хэн ч, юу ч өөрчилж чадахгүй.

Тэнгэр, газар өөрчлөгдлөө ч

Бурханы эрх мэдэл өөрчлөгдөхгүй.

Бүх зүйл өнгөрөн одлоо ч

Түүний эрх мэдэл алга болохгүй.

Энэ бол Бурханы эрх мэдлийн

жинхэнэ мөн чанар.

Огт халдашгүй, бас хувиршгүй байдаг.


III

Ерөөгдсөн хүмүүст Бурханы эрх мэдлээр

сайн зол заяа ирдэг.

Үүнийг Бурхан авчирдаг.

Хараагдагсад шийтгүүлдэг.

Нэг ч хүн Бурханы эрх мэдлээс ангид байдаггүй,

эрх мэдэл нь хэрэгждэг зарчмыг ч

өөрчилж чадахгүй.

Бурханы эрх мэдэл

өөрчлөлтөөс болж хувирдаггүй.

Хэрэгждэг зарчмыг нь юу ч өөрчилж чадахгүй.

Тэнгэр, газар өөрчлөгдлөө ч

Бурханы эрх мэдэл өөрчлөгдөхгүй.

Бүх зүйл өнгөрөн одлоо ч

Түүний эрх мэдэл алга болохгүй.

Энэ бол Бурханы эрх мэдлийн

жинхэнэ мөн чанар.

Огт халдашгүй, бас хувиршгүй байдаг.

Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 910 Үхэгсдийг амилуулдаг Бурханы эрх мэдэл

Дараах: 912 Бурханы эрх мэдлийг хэн ч орлож чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх