253 Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ

I

Бурханы нигүүлслийг маш их эдэлсэн ч

би үнэнийг эрэлхийлээгүй.

Үүргээ биелүүлсэн хэдий ч

хийсэн дүр үзүүлж байсан.

Бүр Бурханыг хуурахаар оролдсон би

Бурханы зүрхийг гүн шархлуулсан.

Бурхан өршөөл энэрэлээ ахин дахин үзүүлсэн.

Тэр надад гэмших боломж өгсөн.

Шүүлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт

хөшүүн зүрхийг минь сэрээсэн.


Үнэнийг ойлгосноор би

Бурханы хайрыг мэдэрч, харууслаар дүүрдэг.

Түүний сайхан сэтгэл агуу,

гэсэн ч би Бурханд буцааж юу ч өгөөгүй.

Бурханы хайрыг хариулаагүй үедээ

царайг нь харахаас би дэндүү ичдэг.


Үнэнийг эрэлхийлж, шинээр төрөн,

Бурханы хайрыг хариулах,

энэ бол миний цор ганц хүсэл, цор ганц хүсэл.


II

Бурханы өгсөн үүргийг биелүүлэхийн тулд

захиасуудыг нь би зүрхэндээ бат хадгалдаг.

Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар

үнэнийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлдэг.

Түүний ариун төлөвлөгөө, дээд эрхийн дагуу

надад зориулсан шалгалттай би нүүр тулдаг.

Би яаж цөхөрч, нуугдаж чадах билээ?

Бурханы алдар бүхний тэргүүнд.

Шүүлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт

хөшүүн зүрхийг минь сэрээсэн.


Бэрх хэцүү цагт

Бурханы үг намайг чиглүүлж,

итгэлийг минь төгс болгодог.

Үхлийн ямар ч айдасгүйгээр

Бурханд би туйлын үнэнч, туйлын үнэнч.

Түүний хүсэл үргэлж бүгдийн дээр.


III

Бурханы хайрыг хариулахаа би бүрэн андгайлдаг.

Зүрх сэтгэлдээ би Түүнийг тасралтгүй магтдаг.

Зөвт байдлын Нарыг би харсан,

газар дээрх бүхнийг үнэн удирддаг.

Бурханы зан чанар зөвт

(хүний магтаалыг хүртэх эрхтэй).

Зүрх минь Төгс Хүчит Бурханыг үүрд хайрлан,

Түүний нэрийг би өндөрт өргөнө.


Ирээдүйгээ анхааралгүй, олз гарзыг бодолгүй

Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг л би хүснэ.

Би цангинасан гэрчлэл хийж,

Бурханы алдрын төлөө Сатаныг шившиглэнэ.

Өмнөх: 252 Би чин сэтгэлээ Бурханд өгдөг

Дараах: 254 Гэмшил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх