1010 Бүх хүний үр дүнд зориулсан Бурханы зохицуулалт

I

Шүүлтийн цаг үед бузар мууг

үйлддэг бүх хүнийг Бурхан

муу ёрын сүнсээр дүүрэн газар руу илгээх болно.

Тэр сүнснүүд тэдний биеийг

дур зоргоороо сүйтгэн,

цогцос шиг өмхийрүүлнэ.

Энэ тэдэнд тохирох шагнал.

Хуурамч итгэгчид, үнэнч бус элч,

ажилчдын бүх гэм нүглийг Бурхан тэмдэглэдэг.

Тэдэнд дахин төрөлт ба гэрэл байхгүй,

Бурхан тэднийг бохир сүнсээр бузарлуулна.

Бурханд үйлчилсэн ч эцсээ хүртэл

үнэнч байж чадаагүй хоёр нүүртнүүд

хорон муу хүмүүсийн дунд тоологдоно.

Тэд хорон муу хүмүүстэй эвсэж,

үймсэн бүлгийнх нь хэсэг болно.

Эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана.


II

Христэд үнэнч бус байж,

хүчин чармайлт гаргаагүй

хүмүүсийг Бурхан хаяж, үл тоомсорлох болно.

Эрин үе өөрчлөгдөхөд эцэст нь тэднийг устгана.

Тэд цаашид дэлхийд амьдрахгүй,

Бурханы хаанчлалд бүр ч орохгүй.

Аргагүйн эрхэнд Бурхантай харьцдаг хүмүүс

Бурханы ардуудад үйлчлэгчдийн тоонд ордог.

Тэднээс цөөн хэд нь амьдарч, үлдсэн нь

хангалтгүй үйлчилдэг хүмүүстэй хамт үхнэ.

Эцэст нь Бурхан хаанчлалдаа ард түмэн, хөвгүүд,

урьдчилан тогтоосон тахилчид,

Өөртэй нь санаа нэгт хүмүүсийг аваачна.

Тэд бол Бурханы ажлын үр жимс.

Эдгээр ангиллын аль нэгэнд

хамаарахгүй хүмүүс үл итгэгчдийн тоонд орно.

Тэдний хувь заяа юу болохыг бод.

Бурхан хэлэх ёстой бүхнээ хэлсэн,

аль замыг сонгохоо та нaр шийднэ.

Гүйцэж чадахгүй хүмүүсийг

Бурханы ажил хэзээ ч хүлээхгүйг мэдэж ав.

Бурхан хэлэх ёстой бүхнээ хэлсэн,

аль замыг сонгохоо та нaр шийднэ.

Түүний зөвт зан чанар

ямар ч хүнд өршөөл үзүүлэхгүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 1009 Бурханы замыг дагадаггүй хүмүүс шийтгүүлэх ёстой

Дараах: 1011 Бурхан хүмүүсийн төгсгөлийг мөн чанарынх нь дагуу шийддэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх