1003 Бурхан Сионд эргэн ирсний дараа

1 Намайг Сион руу буцсаны дараа газар дээрх хүмүүс урьдын адилаар Намайг үргэлжлүүлэн магтана. Тэдгээр үнэнч үйлчлэл үзүүлэгч Надад үйлчлэхээр хүлээсээр байх боловч тэдний чиг үүрэг эцэс болчихсон байх болно. Тэдний хамгийн сайн хийж чадах зүйл гэвэл газар дээр байх үеийн минь орчин нөхцөлийг дурсан санагалзах явдал юм. Тэр үед Би гай гамшиг амсах хүмүүс дээр гамшиг буулгаж эхэлнэ; гэсэн ч Намайг зөвт Бурхан гэдэгт хүн бүр итгэдэг. Би тэдгээр үнэнч үйлчлэл үзүүлэгчийг гарцаагүй шийтгэхгүй, харин тэдэнд Өөрийн нигүүлслийг л хүртээнэ. Би бүх мууг үйлдэгчийг шийтгэнэ, сайн үйл хийгсэд Миний хайрладаг материаллаг зүйлсийг эдэлнэ гэж хэлсэн нь Би бол зөвт бөгөөд итгэмжит Бурхан Өөрөө гэдгийг харуулдаг.

2 Сион руу буцахдаа Би дэлхийн улс үндэстэн болгонд хандаж эхэлнэ; Би израильчуудад аврал авчирч, египетчүүдийг гэсгээнэ. Энэ бол Миний ажлын дараагийн алхам юм. Тухайн үеийн Миний ажил өнөөгийнхтэй адилгүй байх болно: Энэ нь махбод дахь ажил биш, харин махбодыг бүрэн давж гарна—Миний хэлснээр хийгдэж, Миний тушааснаар бат зогсоно. Юу ч хэлсэн бай, Миний амаар хэлэгдсэн цагт, энэ нь бодит байдал дээр даруй биелнэ; энэ бол Миний үг болон үйлдэл зэрэгцэн явагдаж байгаагийн жинхэнэ утга юм, учир нь Миний үг өөрөө эрх мэдэл билээ. Газар дээрх хүмүүст буруу зөрүү ухааруулалгүй, цөөн хэдэн сэжүүр өгөх үүднээс Би зарим ерөнхий зүйлийн талаар одоо ярьж байна. Цаг нь ирэхэд Би бүх зүйлийг зохицуулах бөгөөд Миний гарт цохиулахгүйн тулд хэн ч дур зоргоороо аашлах ёсгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 1002 Бурхан Сион руу буцах үе

Дараах: 1004 Өөрийн дагагчдадаа тавих Бурханы шаардлагууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх