Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Ариусахын тулд эцсийн өдрүүдийн Христийн шүүлтийг хүлээн зөвшөөр

I

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй.

II

Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг.Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:Бурханы айлдвар хүнд зориулсан хамгийн сайн захиас юм

Дараах:Энэ замыг дагана гэдгийг маань Бурхан урьдчилан тогтоосон

Холбогдох агуулга

  • Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

    1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал үүсгэдэг. Э…

  • Ямар ч үед Та надтай хамт

    Би ертөнцөөр хэрэн хэсэж, Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан. Таны тааламжит үгсээр сэргэж, Би гэрлийг харсан. Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч Хэ…

  • Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд

    Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлд Танд хэлмээр маш их зүйл байдаг. Би утга учиртай амьдралаар хэрхэн амьдрахаа мэдэхгүй нүгэл дотор амьдарч байсан…

  • Бурхан илүү олон хүн Түүний авралыг аваасай гэж хүсдэг

    Хүмүүс Бурханы үг болон ажилтай нүүр тулахаараа Тэр чухал үгсийг гэгээн зүрхээр Илүү анхааралтай судлана гэж Бурхан найддаг. Шийтгэгдсэн нэгний мөрийг…