598 Бурханы ажиглалтыг бүх зүйл дээр хүлээн зөвшөөрөх ёстой

1 Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс аливааг хийхдээ Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаг. Бурханы шинжилтийг хүлээн авах үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы шинжилтийг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэвээр гэж үү? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх хүндлэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, Бурханы гэрийн ажлыг бодож байгаа эсэхээ, үүргээ биелүүлсэн эсэхээ эргэцүүлэн бодох ёстой.

2 Хэрвээ чи Бурханы гэрийн ажил болон ах эгч нарынхаа амийн оролтыг үргэлж бодолцон үздэг бол үүргээ биелүүлэхдээ амжилт олж чадна. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад. Гэхдээ л чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 597 Үүргээ биелүүл, тэгвэл чи гэрчлэлд зогсоно

Дараах: 599 Үүргээ гүйцэтгэхийн төлөө амьдрах нь утга учиртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх