413 Бурханы магтдаггүй итгэл

1 Хүн өмнө нь ирсэн зүйлд автсан учраас Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Урьд өмнө нь ирсэн зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл өгч, эдгээр нь тэдний оюун ухаанд Бурханы дүр болсон байдаг. Тиймээс тэд өөрсдийн үзэл болон төсөөлсөн стандартууддаа итгэдэг. Хэрвээ чи, өнөөдөр бодит ажил хийдэг Бурханыг өөрийн төсөөллийн Бурхантай харьцуулдаг бол итгэл чинь Сатанаас гардгийн дээр чиний эрхэмлэдэг зүйлсээр сэвтсэн байна—харин Бурхан ийм итгэлийг хүсдэггүй.

2 Чадвар чансаа нь хэчнээн сүртэй, хэчнээн их зориулдаг нь хамаагүй—бүр бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулж, зовж тарчилсан ч бай—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаадаггүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл хайрлаж, үүнийг хэсэгхэн хугацаанд эдлэх боломж олгодог. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй бөгөөд Бурхан тэднийг ээлж дараалан таягдан хаях болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагадаггүй, буруу санаа бодолтой хүмүүс бол эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс бөгөөд Бурханаар таягдуулах нь дамжиггүй билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 412 Итгэлдээ хуумгай хандахын үр дагавар

Дараах: 414 Бурханд итгэхдээ хүмүүс бүтэлгүйтдэгийн шалтгаан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх