280 Та бол миний жинхэнэ амь
I
Цонхигор царай, ширэлдсэн үстэй би
ганцаардмал, гутранги байсан.
Таньдаггүй учраас би Таны өмнө
маш хол хөндий зогссон.
Таны буянтай төрх байдлаас эрхэм чанар цацардаг.
Таны зүрх сэтгэл маш сайхан, бас зөөлөн.
Таны төгсгөлгүй байдлыг үгээр илэрхийлж чадашгүй.
Таны үйл хэргийн бүрэн түүхийг
бүх зүйл хэлж чадахгүй.
Тэсгэм хүйтэн шөнө би Таны дулааныг эдэлдэг.
Сэргээд би шинэ амьдралыг угтан авсан;
амьдрал минь эрч хүчээр дүүрэн,
амьдрал минь эрч хүчээр дүүрэн.
II
Та надад амин амьсгал өгсөн.
Таны үг намайг ихэд сайжруулсан.
Чин сэтгэлийн талархал зүрх сэтгэлд минь хурдаг.
Бүхий л үнэн биеийг минь Та шинэчилсэн.
Таны гэх бүхэн надад нандин.
Ямар ч эрдэнэс үүнийг орлож чадахгүй,
ямар ч уул ус, алс зай надаар
үүнийг орхиулж дийлэхгүй.
Энэ бол миний зүрхэн дэх нууц.
Тэсгэм хүйтэн шөнө би Таны дулаанд баясдаг.
Сэргээд би шинэ амьдралыг угтан авсан;
амьдрал минь эрч хүчээр дүүрэн,
амьдрал минь эрч хүчээр дүүрэн.
III
Олон жилийн холбоогоор дамжуулан
Таны нандин байдлыг би олж мэдлээ.
Ертөнцийн бүх зүйлээс нэг нь ч үүнтэй дүйцэхгүй.
Та хүн төрөлхтний хувьд цор ганц билээ.
Тэсгэм хүйтэн шөнө би Таны дулаанд баясдаг.
Сэргээд би шинэ амьдралыг угтан авсан;
амьдрал минь эрч хүчээр дүүрэн,
амьдрал минь эрч хүчээр дүүрэн,
амьдрал минь эрч хүчээр дүүрэн,
амьдрал минь эрч хүчээр дүүрэн.