451 Ариун Сүнсний ажил хэвийн бөгөөд бодит байдаг

I

Ариун Сүнсний бүх ажил

хэвийн бөгөөд бодит байдаг.

Бурханы үгийг уншаад залбирах үед

чи дотроо туйлбартай байдаг.

Гадаад ертөнц чамд саад болж чадахгүй,

чи дотроо гэгээлэг байдаг!

Чи дотроо Бурханыг үнэхээр хайрлахыг хүсэж,

ёрын муу ертөнцийг жигшиж,

эерэг зүйлстэй холбогдохыг хүсдэг.

Энэ л Бурханы доторх амьдрал ба

хүмүүсийн хэлдэг шиг

ихийг эдлэх тухай яриа биш.

Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхлэх ёстой.

Өө, Бурханы хийдэг бүхэн бодит билээ.

Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхлэх ёстой.

Өө, Бурханы хийдэг бүхэн бодит билээ.


II

Үнэхээр Бурханыг мэдэж, ажилладаг аргыг нь эрж хайн,

Ариун Сүнс хүмүүсийг яаж гэгээрүүлж, хөдөлгөдгийг

мэдэхийн тулд чи туулж байгаа бүхэндээ

анхаарлаа хандуул.

Бурханы ажлын мөрийг хай.

Хэрэв чи Бурханы үгийг идэж уун, залбирч,

илүү бодит байдлаар хамтран ажиллаж,

яг Петр шиг муу бүхнийг голж,

өнгөрсөн цаг үеийн сайныг шингээвэл,

хэрэв чи Бурханы ажилтай

хамтрахын тулд чадах бүхнээ хийж,

нүд чихээрээ ажиглаж, сонсон,

сэтгэлдээ залбирч, тунгаавал

Бурхан чамайг гарцаагүй замчилна,

Бурхан чамайг гарцаагүй замчилна.

Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхлэх ёстой.

Өө, Бурханы хийдэг бүхэн бодит билээ.

Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхлэх ёстой.

Өө, Бурханы хийдэг бүхэн бодит билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 450 Чи Бурханд итгэх зөв замд орсон уу?

Дараах: 452 Ариун Cүнсний ажлын зарчим

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх