606 Бурхан уг чанарыг нь ашиглаж хүнийг хэмждэг

1 Хүн бусдыг хувь нэмрийнх нь дагуу хэмждэг. Бурхан хүнийг хэмжихдээ уг чанарынх нь дагуу ханддаг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэрээр огтхон ч даруухан, дуулгавартай байгаагүй, Бурханыг эсэргүүцдэг мөн чанараа ч мэддэг байгаагүй. Иймээс тэрээр нарийн ширийн туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Харин Петр өөр байжээ. Тэр өөрийн дутагдал, сул талыг болон Бурханы бүтээлийн хувиар өөрийн завхарсан зан чанарыг мэддэг байсан тул зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн замтай байв; тэрээр зөвхөн хоосон сургаалтай ч бодит байдалгүй хүмүүсийн нэг байгаагүй юм.

2 Өөрчлөгддөг хүмүүс бол аврагдсан шинэ хүмүүс бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд тэнцдэг хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдмол хүмүүст харьяалагддаг; тэд бол аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханы жигшин голдог хүмүүс билээ. Тэдний ажил хэчнээн их байсан ч тэднийг Бурхан санахгүй. Хэрвээ чиний эрэл хайгуулд ямар ч үнэн байхгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг биеэ тоосон, эрээ цээргүй, уран ярьж, бардамнадаг хэвээр бол бүтэлгүй өөдгүй хүн гэдэг чинь эргэлзээгүй юм. Хэрвээ чи Петр шиг эрж хайж, хэрэгжүүлэлт болон жинхэнэ өөрчлөлтийг эрэлхийлж, биеэ тоосон юм уу эрх дураараа биш, харин үүргээ биелүүлэхээр зорьдог бол ялалтад хүрч чадах Бурханы бүтээл байх болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 605 Бурханаар авхуулах нь чиний эрэл хайгуулаас шалтгаалдаг

Дараах: 607 Бурханд үйлчилдэг хүнд байх ёстой наад захын зүйлс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх