881 Хүнийг аврахын тулд Бурхан асар их хичээдэг
I
Бурхан махбодод олон жил ажиллаж,
хязгааргүй их үгийг бидэнд хэлсэн.
“Үйлчлэл үзүүлэгчийн шалгалт”-аар Тэр эхэлж,
зөгнөл хэлж, шүүж эхлэн,
цэвэршүүлэхдээ үхлийн шалгалт ашигладаг.
Тэгээд хүмүүсийг Бурханд итгэх
зөв замд хөтөлж, үгээ хэлж,
үнэнээр тэтгэж,
хүний бүх төрлийн үзэлтэй тэмцдэг.
Дараа нь Тэр хүнд итгэл найдвар өгдөг,
ингэж хүн урд байгаа зүйлийг хардаг,
хүн Бурхан хоёрын хамтдаа орох
сайн хүрэх газрыг харж чаддаг.
Хүмүүс Бурханы бүтээл ч,
Сатан тэднийг завхруулсан,
тэд үнэ цэнгүй өөдгүй ба
уг чанар нь ийм хэдий ч,
Бурхан тэдэнд мөн чанараар нь хандахгүй,
хүртэх ёстой шийтгэлийг нь өгөхгүй.
Түүний үг ширүүн боловч
өршөөнгүй, тэвчээртэй ханддаг.
II
Бурханы ажил төлөвлөснөөрөө явдаг ч
хүний хэрэгцээтэй нийцэж байдаг.
Үүнийг хааш яаш хийдэггүй.
Бүх ажлыг Бурханы мэргэн ухаанаар хийдэг.
Хайраараа, Өөрийн хайраар
мэргэн ухаан, чин сэтгэлээрээ
энэ бүх завхарсан хүмүүст ханддаг,
Тэднээр тоглоом тохуу хийдэггүй.
Бурханы дууны өнгө, үгийг анзаар.
Заримдаа энэ нь таагүй байдал, шалгалт авчирдаг.
Заримдаа Түүний үгс хүмүүсийг тайвшруулж,
Тэр хүмүүсийг анхаарч, халамжилдаг.
Хүмүүс Бурханы бүтээл ч,
Сатан тэднийг завхруулсан,
тэд үнэ цэнгүй өөдгүй ба
уг чанар нь ийм хэдий ч,
Бурхан тэдэнд мөн чанараар нь хандахгүй,
хүртэх ёстой шийтгэлийг нь өгөхгүй.
Түүний үг ширүүн боловч
өршөөнгүй, тэвчээртэй ханддаг.
Хүмүүс Бурханы бүтээл ч,
Сатан тэднийг завхруулсан,
тэд үнэ цэнгүй өөдгүй ба
уг чанар нь ийм хэдий ч,
Бурхан тэдэнд мөн чанараар нь хандахгүй,
хүртэх ёстой шийтгэлийг нь өгөхгүй.
Түүний үг ширүүн боловч
өршөөнгүй, тэвчээртэй ханддаг.
III
Анхааралтайгаар, аажмаар эргэцүүл!
Хэрэв Бурхан бүгдийг өрөвдөж,
тэднийг хүлцэж, нигүүлсээгүй бол
тоймгүй олон авралын үгийг Тэр хэлэх байсан гэж үү?
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас шинэчлэн найруулав