870 Бурхан хүнийг аврахын төлөө асар их зовж тарчилдаг

1 Энэ удаа Бурхан хараахан гүйцэтгээгүй ажлаа гүйцэтгэж, энэ эрин үеийг шүүж, төгсгөл болгон, хүнийг зовлонгийн далайгаас аварч, хүн төрөлхтнийг бүрмөсөн байлдан дагуулж, хүмүүсийн амь зан чанарыг өөрчлөхийн тулд махбод болсон. Хүнийг зовлонгоос чөлөөлөхийн тулд, тас хар шөнө мэт харанхуйн хүчнээс чөлөөлөхийн тулд, мөн хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан энэхүү хүний тамд амьдарч, өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд хамгийн өндрөөс хамгийн доод ёроол руу бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, хүнээс хэзээ ч, хэтэрхий ихийг шаардаагүй; харин ажлаа гүйцэтгэх явцдаа асар их доромжлол амссан. Бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, хүнийг аврахын тулд барын үүрэнд биечлэн орсон юм.

2 Нар сар тун олон удаа улирч, Бурхан ододтой асар олон удаа нүүр учирч, маш олон удаа үүрийн гэгээгээр гараад үдшийн бүрийд эргэн ирж, эргэж хөрвөөн, Эцэгээсээ хагацахаас мянга дахин хүнд гасланг туулж, хүний дайралт, эвдэлт, харьцалт, засалтыг туулсан юм. Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл, дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 869 Бурхан хүнийг аврахын тулд асар их зовдог

Дараах: 871 Бурханы даруу байдал үнэхээр хайр татам билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх