946 Бурханы уур хилэн бол зөвт зан чанарынх нь илрэл

I

Бурхан уур хилэнгээ асгах нь

зөвт байдлынх нь нэг тал хэдий ч

Өөрийнхөө байг анхаарч үзэн,

үргэлж зарчимтай байдаг.

Бурхан амархан уурлаж хилэгнэдэггүй,

сүр жавхлан, хилэнгээ яаран харуулдаггүй.

Түүний уур хилэн хяналттай, хэмжээтэй,

хүний уур, бухимдалтай адилгүй.

Бурханы уур хилэн бол

зөвт зан чанарынх нь илрэл,

жинхэнэ илэрхийлэл,

ариун мөн чанарынх нь илчлэл.


II

Бурхан уур хилэнгээ гаргах нь

сэтгэл хөдлөлийн илэрхийлэл биш,

хүмүүсийн ойлгож, сэтгэлдээ боддог шиг

бүрэн тэсэрдэг хилэн биш.

Бурхан сэтгэл хөдлөлдөө автан,

уураа гаргахаас аргагүй болж,

Өөрийн бүх уур хилэнг

гадагшлуулж байгаа хэрэг биш билээ.

Бурханы уур хилэн бол

зөвт зан чанарынх нь илрэл,

жинхэнэ илэрхийлэл,

ариун мөн чанарынх нь илчлэл.


III

Бурханы уур хилэн халдахыг тэвчдэггүй,

гэвч Түүний уур хилэн өөрийн зарчимтай

учир шалтгааныг ялгадаг.

Гэвч завхарсан хүмүүс ингэж чадахгүй.

Нүглийн оршин тогтнолыг хамгаалахаар хүн

дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргадаг.

Энэ бүх үйлдэл нь хүн өөрийнхөө дургүйцлийг

илэрхийлэх арга юм.

Хүний үйлдлүүд хорон муугийн хольцоор бялхдаг.

Тэдгээр нь заль мэх, завхрал,

далд явуулга, ёрын муугаар,

зэрлэг хүсэл, санаархлаар бялхдаг.

Бурханы уур хилэн бол

зөвт зан чанарынх нь илрэл,

жинхэнэ илэрхийлэл,

ариун мөн чанарынх нь илчлэл.


IV

Ёс бус зүйл шударга ёстой тэмцэхэд

хүн уурлаж, шударга ёсыг хамгаалахгүй.

Шударга ёсыг заналхийлж, дайрвал

хүн үл тоомсорлож, зугтаж, ухрах хандлагатай.

Гэвч муу ёрын хүчтэй тулгарвал

хүн аялдан дагаж, мэхийн, бөхөлзөнө.

Тиймээс хүн уурлах нь муу ёрын хүчний гарц,

хүний ёрын мууг хянахад хэцүүг харуулдаг.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 945 Бурханы уур хилэнгийн бэлгэ тэмдэг

Дараах: 947 Бурхан Содомыг сүйрүүлснээр хүн төрөлхтөнд өгсөн анхааруулга

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх