797 Бурханы ажил санаанд багташгүй

1 Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг.

2 Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг нь мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 796 Бурханы зан чанарыг ойлгохын үр нөлөө

Дараах: 798 Зөвхөн Бурханыг мэдсэнээр жинхэнэ итгэл ирдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх