137 Бурханы ажил бүгд хамгийн бодитой байдаг

I

Өөрийнхөө ажлаар,

Бурхан юу болохоо илэрхийлдэг;

үүнийг бодож зохиох гэж

Тэр тархиа гашилгадаггүй.

Түүний хийдэг ажил хамгийн бодитой.

Яаж юмс өөрчлөгдөж,

эрин үеүд өрнөдгөөс хамаардаг.

Бурханы хувьд ажил хийх нь

өвчнийг эмээр анагаахтай адил.

Тэр ажиглаж, үүндээ үндэслэн ажлаа үргэлжлүүлдэг.

Ажлынхаа үе шат бүрд Бурхан

асар их хүч, мэргэн ухааныг харуулдаг,

тухайн эринд Өөрийнхөө авчирсан бүх хүнд

бүхий л зан чанараа харуулдаг.

Сатаны завхруулсан түвшинд үндэслээд Бурхан

эрин үе бүрийн ажлаараа

хүний хэрэгцээг хангадаг.

Бүтээлийн эхнээс Тэр шинэ ажлыг л хийсэн,

нэг ч ажил давтагдаж байгаагүй.

Сатан хүнийг мэхэлж, завхруулдаг,

харин Бурхан мэргэн ажлаа цуцалтгүй хийдэг.


II

Тэр хэзээ ч бүтэлгүйтэж,

ажиллахаа больж байгаагүй.

Сатан хүнийг завхруулсны дараа

Бурхан тэдний дунд ажилласаар байгаа,

хүнийг завхруулдаг дайснаа дарахын төлөө

энэхүү дайн дэлхийн төгсгөл хүртэл үргэлжилнэ.

Бурхан энэ бүх ажлыг хийхдээ

агуу авралыг хүнд өгч,

мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлээ харуулдаг.

Эцэст нь Тэр тэдэнд зөвт зан чанараа харуулж,

сайныг шагнаж, хорон мууг шийтгэнэ.

Сатаны явуулгад үндэслэн

Тэр мэргэн ухаанаа ашигладаг.

Сатантай хийсэн дайнд хэзээ ч ялагдаагүй.

Иймд тэнгэр дэх бүхнийг

Бурхан Өөрийн эрх мэдэлд бөхийлгөдөг;

газар дээрх бүхнийг

хөлийнхөө гишгүүр дор байлгадаг,

хорон муугаар хүмүүс рүү

дайрч давшилдаг нэгнийг

Өөрийнхөө гэсгээлтэд Тэр унагаадаг.

Бурханы бүх ажлын үр дүн

мэргэн ухаанаас нь үүдэлтэй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 136 Бурханы ажил өөрчлөгдөшгүй биш

Дараах: 138 Бурханы ажлын үе шат бүрд Түүнийг хүмүүс гэрчлэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх